Тус компани нь 1996 онд үүсгэн байгуулагдаж өнөөг хүртэл импортын үйл ажиллагаа дагнан эрхлэж байна. Одоогийн байдлаар бид 60 гаруй ажилтан ажиллагсад 5 алба хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.Компаний Эрхэм зорилго: Худалдан авагч үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн өндөр зэрэглэлийн, чанартай, дэлхийд танигдсан брэнд бүтээгдэхүүнүүдийг өөрийн зах зээлд нийлүүлэх.Компаний үйл ажиллагаа:2005 оны сүүлээс эхлэн дарсны эрүүл зохистой хэрэглээг бий болгох, өндөр зэрэглэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэх зорилгоор дарсны төрөлжсөн дэлгүүр нээж одоогоор хотод 6 – н салбар дэлгүүртэй, Эрдэнэт хотод 1, Дархан хотод 1 нийт 8 салбартай. Мөн гэрээт борлуулагч Хөвсгөл аймгийн Мөрөн хот, Өмнө-говь аймгийн Даланзадгад хот , Өвөрхангай аймгийн Арвай хээр хот, Дорнод аймгийн Чойбалсан хот, Архангай аймгийн Цэцэрлэг хот, Ховд аймгийн Жаргалант хот, Хархорин сум, тус тус ажиллаж байна. Эдгээр салбар дэлгүүрт 250-аад нэр төрлийн дэлхийд алдартай, өндөр зэрэглэлийн чанартай дарсыг Герман Итали, Франц, Испани, Калифорни, Австрали, Өмнөд Африк, Чили Украйн зэрэг 13 орны үйлдвэрлэгчидээс нь шууд импортолдог. Зөвхөн олон төрлийн дарснаас гадна бүх төрлийн оргилуун дарс, ликёр, shampagne, коньяк, өндөр хатуулагтай бүтээгдэхүүн импортлон оруулж ирдэг. Мөн дарсны дагалдах хэрэгсэлүүдийг нийлүүлж байгаа нь худалдан авагчдийн сэтгэлд нийцсэн үйлчилгээ болж чадсанд бид их баяртай байдаг.Компаний гадаад харилцагчид: “Les Grands Chais De France” France “Ostrau” Germany “Henkell l& Sohnlein” Germany “Helia” Germany “Die Weinlieferanten ”Germany “Fratelli Martini ” Итали Тээвэрлэлтээ дарс ачих тодорхой нөхцөлд Герман улсын M&M тээврийн компаниар ачилтаа хийлгэдэг.Шинэ барааг туршилтын хугацаатай борлуулж үзэн зах зээлийн эрэлт хэрэгцээг судалсны үндсэн дээр цаашид тасаралтгүй нйилүүлдэг. 2011 оны байдлаар бид импортын борлуулж буй дарсны тоо ширхэгээрээ улсын хэмжээнд 1-рт байна. Нийт борлуулж буй дарсны нэр төрөл чанар, зэрэглэлээрээ 1-рт орж байна. Бид Улаанбаатар хотын 6 дүүрэгт 6 түгээлтийн шугамаар түгээлт хийж байна. Үүнд: Бөөний худалдааны төвүүд Сүлжээ дэлгүүр болон супермаркетууд Жижиг дунд худалдааны төвүүд Баар , ресторан, зочид буудлууд Хөдөө орон нутаг Эх орны нислэгийн үйлчилгээний компаниуд гэх мэт олон харилцагчтай болж өргөжиж байгаад бид сэтгэл өндөр явдаг.Дээрх худалдаа, үйлчилгээний байгууллагуудын онцлогт тохирсон байдлаар түгээлтийг хийж байгаа нь харилцагчдын сэтгэлд нийцэж байна. Тухайлбал өндөр зэрэглэлийн зочид буудал болон ресторануудад дарсны шинэ шугамыг бий болгон амжилттай хэрэгжүүлж байна.Манай компанитай тогвортой хамтран ажилладаг 300 гаруй харилцагч байгууллагуудаас цухас дурдвал: Номин Фүүдс Sky shoping төв Тэнгэр бөөний төв Сансар худалдааны сүлжээ төвүүд Улаанбаатар зочид буудал Сонжин гранд Корпорайт зочид буудал Irish pub Их Монгол Монгол шилтгээн ресторан гэх мэт олон байгууллагуудыг дурдах байна.Одоогийн байдлаар дарс нь Монголчуудын хэрэглээнд зохих байр суурь эзлэн борлуулалт нь өдрөөс өдөрт нэмэгдэж буй боловч тэр бүр дарсны хэрэглээ болон чанар, нэр төрлийн талаархи ойлголт дутмаг байдаг.Бидний давуу тал: Европ болон дэлхийд нэр хүндтэй, чанартай, өргөн сонголттой брэнд бүтээгдэхүүнийг дотоодын зах зээл дээр нийлүүлж байгаа нь бидний давуу тал юм. Дарсны анхан шатны мэдлэг олгох, дарс амтлах “Wine School” нэртэй сургалт, /өөрсдийн харилцагч байгууллагын ажилтан ажиллагсадад түлхүү олгож байна/. Дарсны талаархи зөвлөмж, гарын авлагыг бэлтгэн нийтлэж хэрэглэгчдэд хүргэх зэрэгээр ажиллаж байна. “Wine Guide” мөн “Wine Dinner of France”, “Wine Dinner of Italy” зэрэг дарсны баярууд мөн “Харилцагчийн уулзалт өдөрлөг” томоохон арга хэмжээг жилд 1-2 удаа зохион байгуулдаг. 2009 онд бид дарсны худалдаанаас гадна дарсны дагалдах хэрэгсэл болох хундага, онгойлгогч, дарсны хөргүүр, улаан, цагаан дарсны хөргөгч мөн дарсны сүвнерийн хэрэгсэлүүдийг – дарсны төрөлжсөн дэлгүүрээр худалдаалж байна. 2010 онд дарсны зориулалтын 3 төрлийн хөргөгчийг нийт 124 харилцагч байгууллагуудад байршуулснаар хэрэглэгчдэд дарсны зөв хэрэглээг танилуулахад бас нэг алхам болж чадсан. 2010 онд бид Shangri La УБ ХКомпаний Central Tower барилгын 2 давхарт өөрийн нэрийн – Exclusive дарсны төрөлжсөн дэлгүүрийг нээсэн. Яагаад бид Exclusive хэмээн нэрлэсэн бэ гэвэл-энд өндөр зэрэглэлийн үнэтэй дарс зарагдаж мөн lonj ажлуулж байгаагаараа бусдаасаа ялгарч байдагҮзэсгэлэнд оролцсон байдал:Бид эх орондоо зохиогддог томоохон үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцдог. Тэдгээрээс дурдвал: Тус компани нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Улаанбаатар Түншлэл – 2005” Олон улсын намрын үзэсгэсэн яармагаас “Шилдэг маркетингтай байгууллага” өргөмжлөл хүртсэн бөгөөд энэ нь МХАҮТанхимаас биднийг үзэсгэлэнд ажилттай оролцсоныг үнэлсэн явдал юм. 2006, 2008 оны 5 сард АНУ-ын Элчин Сайдын Яамны ажилтнуудад зориулсан албан ёсны бус дарсны амталгаат өдөрлөгт өөрийн бүтээгдэхүүнээрээ оролцсон. Мөн бид уламжлал болгон зохион байгуулагддаг “Аялал Жуулчлалын Үзэсгэлэн”-д тогтмол оролцдог. Франц улсын Bordeaux хотод болдог VINEXPO олон улсын үзэсгэлэнд өөрийн харилцагч “Les Grands Chais De France” компаний урилгаар 2005, 2007 онуудад 2 удаа оролцсон. Мөн Герман улсын Дюселдорф хотод болдог PROWINE олон улсын үзэсгэлэнд 2005, 2008, 2009 онд өөрийн харилцагч “Ostrau ” үйлдвэрийн урилгаар 3 удаа оролцсон. 2009 оны 3-р сард өөрийн харилцагч “Ostrau ” үйлдвэрийн урилгаар 2 ажилтан уригдан зочилж Герман улсын Дюселдорф хотод болдог PROWINE олон улсын үзэсгэлэнгээс шилдэг ажилтан цом, өргөмжлөл авсан. 2009 онд “ УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ” 370 олон улсын намрын үзэсгэлэнд амжилттай оролцсоныг өндрөөр үнэлэж “Ноён уул Эрдэнэ” ХХК-нийг “СОЁЛТОЙ ҮЙЛЧИЛГЭЭ БАТАЛГААТ БҮТЭЭГДЭХҮҮН НЭВТРҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГААР” шалгаруулсан. 2009 онд “ECOBRAND AWARDS – 2009” алтан медаль, өргөмжлөлөөр шагнагдсан. 2010 онд “Бизнес Шинэчлэлийн Жил” МХАҮТанхимаас “Шилдэг Импортлогч Байгууллага” цом, өргөмжлөлөөр шагнагдсан. 2011 онд “Улаанбаатар Түншлэл 2011” Олон Улсын Үзэсгэлэнгээс “Дэлхийн брэндийг амжилттай нэвтрүүлэгч байгууллага”-аар шагнагдсан. 2011 онд Ерөнхий захирал Ц.Түвшинбаяр, Дэд захирал И.Батжаргал нар нь “Худалдааны тэргүүн” цол медаль, Ахлах менежер Сарантуяа, ахлах нярав Оюунчимэг нар нь “Худалдааны байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой”-н медалиар шагнагдаж байсан. Мөн Борлуулалтын албаны дарга Сэмжидмаа нь МЗХ-ны тэргүүний залуу алтан медалиар шагнагдсан. 2011 онд “Эрдэнэт экспо” үзэсгэлэнгээс “Гран при” шагнал авч байсан. 2012 онд “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ” олон улсын намрын үзэсгэлэнд амжилттай оролцож “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр “Эрдэнэт Экспо 2012” үзэсгэлэнгээс “Шилдэг байгууллага” гран при цом өргөмжлөлөөр тус тус шагнагдаж байсан.Дотоодын болон олон улсын үзэсгэлэнд оролцсоноор дарсны хөгжлийн хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээлэл авах, шинэ бүтээгдэхүүний амталгаа хийх харилцагч нартайгаа уулзаж бизнесээ өргөжүүлэхэд маш их тус нэмэр болдог.Тус компани нь “Мандах өргөө” цогцолбор орон сууцыг барьж 2012 онд БГД-ийн 3 дугаар хороонд 96 айлын 9 давхар орон сууцыг ашиглалтанд оруулан улсад хүлээлгэн өгсөн.Бид 2012 онд нийт 5 ажилтандаа орон сууцны байр бэлэглэж, шинэ байранд оруулсан.Тус компани нь цаашид оффиссын зориулалттай 11 давхар барилга барьж байгаа ба 2013 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
Leave a Reply