fbpx

Нэвтрэх

Танилцуулга

ААН, ТББ-ын бизнесийн цогц шийдэл, хот орон нутагт болох үзвэр, үйлчилгээг нэгтгэсэн www.miniihot.com платформ ба апп шинээр гарлаа

 

miniihotРепутас ХХК нь ААН, ТББ-ийн бизнес директори, шар хуудас, хот орон нутагт болох үйл явдал, хямдрал, үл хөдлөх, түрээс, зочид буудал, үзвэр үйлчилгээ зэрэг багц мэдээллийг багтаасан www.miniihot.com платформ ба аппликэйшиныг Монголд анх удаа шинээр гаргалаа. Энэхүү платформ нь Германы хамгийн их хандалттай www.meinesstadt.de яг адилхан бөгөөд, 1) ААН-ийн лавлах шар ном- yellow page, 2) хувиараа байр, гэрээ түрээслэх- airbnb.com, 3) онлайн шоп, захиалга хийх -booking.com, 4) үзвэр, билет зардаг -event.com гэсэн гадаадын том, том платформыг нэгтгэсэн ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ юм.

МИНИЙХОТ -ын ДАВУУ ТАЛ: нь ангилал, байршил, түлхүүр үг, өдөр, шалгуур үзүүлэлтээр нарийвчлан хайлт хийж, дэлгэрэнгүй мэдээллийг олж, шууд холбогдох боломжтой. Түүнчлэн үзвэр үйлчилгээнд захиалга өгөх, билет авах, байгууллага, эмнэлэгт цаг авах, ширээ захиалах, худалдаа хийх, үл хөдлөх худалдах, буудал түрээслэх, үйлчлүүлсэн байгууллагууддаа үнэлгээ өгөх шийдэлтэй.

БИЗНЕС ЭРХЛЭГЧИДЭД ЯМАР БОЛОМЖ НЭЭГДСЭН ВЭ?

Аж ахуйн нэгж, ТББ-ууд ҮНЭГҮЙ мэдээ, мэдээллээ байршуулснаар өөрийгөө сурталчлах хамгийн том, үнэгүй зар сурталчилгааны орон зай юм.
Байгууллагууд нь бараа, үйлчилгээгээ сурталчлах, бүтээгдэхүүн, зураг, видео, онгойх цаг, үнийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулан хэрэглэгчдэдээ хүргэх, шууд зарж борлуулж, онлайн төлбөрөө авах боломжтой. Мөн онлайн дээр автоматаар үйлчлүүлэгчтэй цаг товлох, утас болон сошиал хаягаар шууд холбогдох, мессежээр харьцах шийдэлтэй учраас таны байгууллагын цаг, хөдөлмөрийг хэмнэнэ. Хэрэглэгчдэд сайн үйлчилгээ үзүүлэн өндөр үнэлгээ авбал дараагийн үйлчлүүлэгчээ татах боломж нэмэгдэнэ. Хамгийн гол нь та ямар нэгэн дундаж этгээдээр зуучлуулахгүйгээр өөрөө профайлаа нээж, бүхий л үйлдлийг өөрөө удирдана.

ШАР ХУУДАС, БИЗНЕС ДИРЕКТОРИ

yellow-page-mongoliaМонгол орны хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх ААН, ТББ байгууллагын директори бөгөөд нийт 20000 гаруй ААН-ийн ерөнхий мэдээ, хаяг, утас, э-мэйл, сошиал хаягыг агуулсан мэдээллийн бааз юм.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДЭД ЯМАР БОЛОМЖ НЭЭГДСЭН ВЭ?
Хот, орон нутгийн бизнес, үйлчилгээ, өдөр тутмын хямдрал, үзвэр, үйл явдал зэрэг хэрэгцээтэй бүх мэдээллийг агуулсан учраас олон вэбсайт, сошиал дээр хайгаад байх шаардлагагүй бүх мэдээллийг нэг дороос олно. Үйлчилгээнүүдэд:
⦁ Ангилал, байршил, түлхүүр үг, шинж чанар г.м үзүүлэлтүүдээр нарийвчлан хайлт хийж ААН, үйлчилгээг олох.
⦁ Байршлыг газрын зураг харж, сонгон идэвхжүүлж, өөртөө ойрхон нэгжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг харна.
⦁ Бүртгүүлэх, нэвтрэх.
⦁ Сошиал болон мессежээр харьцах, шууд холбогдох, э-мэйл илгээх.
⦁ Үзвэр үйлчилгээг өдөр, цагаар хайх, онлайн захиалга өгөх, билет авах.
⦁ Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авч онлайн шоп мэтээр ашиглах.
⦁ Эмнэлэг, ресторан, байгууллагад онлайн дээр өөртөө тохиромжтой цагийг сонгож, цаг товлосноор үнэтэй утсаар яриад байх шаардлагагүй болно.
⦁ Зочид буудал, байр, байшин түрээслэх, сар өдрөөр хайх.
⦁ Захиалга хийх, онлайн төлбөр хийх, эсвэл дансаар болон биеэр уулзаж төлөх.
⦁Үйлчлүүлсэн байгууллагууддаа 4 үзүүлэлт бүхий одоор үнэлгээ өгч, сэтгэгдлээ бичнэ.
⦁ Манай Аффилиат болж гэрээсээ, онлайн мөнгө олох.

БАЙР БОЛОН ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ГЭР БУУДАЛ АЖИЛЛУУЛАН ТҮРЭЭСЭЛЖ, ОРЛОГО ОЛОХ

Аялал жуулчлалын улиралд хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс монгол гэрээ хувиараа дотоод, гадаадын хүмүүст түрээсэлж, мэдээлэл, зураг видео оруулж, боломжтой өдөр, үйлчилгээ, үнээ жагсааж, захиалга авч, төлбөрийг онлайн хүлээн авах боломжтой. Улмаар үйлчлүүлэгч шууд захиалга хийн, төлбөрийг төлнө.
Энэ нь аялагчдын талаас зах зээлийн үнээс бага үнээр сууц, буудал түрээслэх, харин нөгөө талаас хөдөө орон нутгийн хувьд нэмэлт орлого олох боломжийг нээж өгч байгаа юм.

Миний хотын хэрэглэгч болсноор ямар давуу талтай вэ?

?БИЗНЕС:
⦁ Компанийн танилцуулга, хаяг, утас, веб хуудас, сошиал хаягууд, зураг, видео, онгойх цаг хэвлэх, URL.
⦁ Компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэг бүрчлэн оруулж, үнийг жагсааж, шууд зарж, төлбөрөө авч, эсвэл захиалга авах.
⦁ЦАГ АВАХ, болзох автомат үйлчилгээг ашиглан өөрийн боломжтой цагийн хуваарийг оруулснаар үйлчлүүлэгч онлайн дээр цаг тохирно. Улмаар Google Ical дээрх өөрийн календарьтай холбосноор бүх болзоог нэг цэгээс удирдана.
⦁ Компаниудыг үйл ажиллагааны чиглэлээр нь ангилж, байршил, шалгуур үзүүлэлтүүд ашиглан мэдээ оруулах.
⦁Сурталчилгаа, хямдрал зарлах, купон хэрэглэх, бизнес арга хэмжээгээ зарлах.
⦁ Дотоод, гадаадын үйлчлүүлэгч тантай шууд холбогдох, э-мэйл, мессежээр харьцах, утасдах.
⦁ Бизнесийн мэдээллийг текст, мессеж, SMS, Facebook, бүх сошиал медиа, мэйлээр хуваалцах.
•Үйлчлүүлэгчээс танд ирэх захиалга, мессеж г.м бүх үйлдлийг автоматаар э-мэйл ба push notification-ээр хүлээн авах
⦁ Фейсбүүк, Гүүгл, э-мэйл, утасны дугаар ашиглан хялбар нэвтрэх.
?ҮЙЛ ЯВДАЛ, ҮЗВЭР, ХЯМДРАЛ:
Таны хот орон нутагт болж байгаа олон нийтийн болон бизнес үйл явдал, үзвэр, хямдралыг олж мэдэж, шууд захиалга хийх, билет авах, худалдах. Жишээ нь та үл хөдлөхийн маклер бөгөөд “open house” зохион байгуулах гэж байгаа бол үйл явдал ангилалд зараа тавиад, линкийг нь олонд түгээж, захиалга урьдчилан авна.
?ТҮРЭЭС, ЗОЧИД БУУДАЛ, ГЭР БУУДАЛ, ҮЛ ХӨДЛӨХ:
⦁ Хувь хүмүүс өөрийн байр болон монгол гэрийг хувиараа дотоод, гадаадын хүмүүст түрээсэлж, захиалга авч, төлбөрийг гадаад, дотоодоос онлайн дээр хүлээн авах.
⦁ Үл хөдлөх, байр худалдах, зочид буудал түрээслэх зар тавих, захиалга авах.
МINIIHOT -ын IOS, android аппликэйшн нь 4 хэл дээр орчуулагдсан, хэрэглэхэд амархан бөгөөд шинээр гарсан тул бүх байгууллага, хувь хүмүүс МЭДЭЭЛЛЭЭ ҮНЭГҮЙ, ЦАГ АЛДАЛГҮЙ БАЙРШУУЛЖ, ҮЙЛЧЛҮҮЛЭГЧЭЭ ТАТААРАЙ. 

social-sharing

?Website: https://miniihot.com/

email: support@miniihot.com

? Android app: https://play.google.com/store/apps/details?id=com.engr.miniihot

? IOS app: https://apps.apple.com/us/app/miniihot/id1559517100

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *