fbpx

Нэвтрэх

“Гурван мод” амралтын газар нь Гурван модны рашааныг түшиглэн байгуулагдсан аж. Анх энэ амралтыг байгуулахдаа ээж, аавыгаа агаарт гаргахаар барьж эхэлсэн түүхтэй юм.Тус амралтын газар нь Улиастайн голын эхэнд эрүүл агаар, байгалийн үзэсгэлэн цогцолсон газарт оршино. Нэг ээлжиндээ өдрөөр 60-100 хүн, хоногоор 50-60 хүн хүлээн авах хүчин чадалтай юм байна. Өвөл зуны зориулалтаар барьсан байшин, гэрт амрагчдыг авах боломжтой. Тиймээс гэр бүл, хамт олноороо амрахад тохиромтой ажээ. “Гурван мод” амралтын газар Гурван модны рашаанаас 500 метрийн зайд оршдогоороо бусад амралт, сувилалаас давуу талтай. Энэхүү рашаан нь таван цул эрхтэнд нэн сайн хэмээн нутгийн оршин суугчид хэлж байна. Анх гэр барьж эхэлсэн уг амралт өдгөө өвөл зуны байр болон амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх олон шийдлийг бий болгожээ. Тухайлбал, сагс, волейболын талбай байхаас гадна нийтийн караоке, теннис, биллъярдын өрөөтэй юм. Түүнчлэн эрүүл хүнс, амт чанартай хоол, хорхогоор үйлчилдэг байна.“Гурван мод” эко амралт сувилал нь Улаанбаатар хотоос 15 км зайд Хэнтий нурууны салбар уулс болох Шарын аманд байрладаг. Жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой аж. Тус амралтыг зорих амрагчдад өөрийн унаагаар хүргэж үйлчилдэг бөгөөд нэг хүний ирэх, очих зардал 5000 төгрөг юм байна.

Үнэлгээ өгөх

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Үйлчилгээ
Үнэндээ тохирсон
Байрлал
Цэвэр байдал

Зарын эзэн Reputas ХХК ХХК

IT үйлчилгээ, ecommerce, e-learning үйлчилгээ үзүүлж МУ-ын ААН-ын нэгдсэн сүлжээ болон гадаад багштай онлайн сургалт, сургууль ажиллуулдаг. Манай вэв хуудас болон апп-аар компанууд өөрсдийгөө дотоод, гадаадад сурталчилж, шууд холбогдож, бүтээгдхүүнээ зарах боломжтой. Улмаар аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдхүүн боловсруулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, малчдын орлогыг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдхүүн үйлдвэрлэхэд нь туслах эрхэм зорилготой.