fbpx

Нэвтрэх

“Эрхэт сүлд” амралтын газар“Эрхэт сүлд” аялал, жуулчны тур бааз нь 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан байгуулсан “Эрхэт трейд” ХХК-ны өчүүхэн хувь нэмэр юм. Монголд хамгийн томд тооцогдох 20 ханатай гэрт тухлан нэг удаадаа 150 хүний хүлээн авалт, хурим найр, хурал семинарыг зохион байгуулах боломжтой. Та эртний хаад, хатадын амьдрал, орчинг бүрэн харуулсан гэр музейд зочилсноор монгол үндэсний хувцастайгаар зоог барин, тоглолт үзэж, дургсгалын зураг татуулах, эртний уламжлалт тоглоом, гэр музей, дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой. Улаанбаатар хотын төвөөс баруун зүгт 25 км, ”Чингис хаан” Олон Улсын нисэх онгоцны буудлаас 5 км зайтай оршдог. Мөн жуулчид, амрагчдын ая тух, чөлөөт цагийг өнгөрөөхөд зориулагдсан ресторан, хүлээн авалтын саруулхан танхим, сүүлийн үеийн хэв шинжээр тохижуулсан саун, фитнесс, теннис, билльярдын өрөөнүүд, бар, зочид буудалтай.

Үнэлгээ өгөх

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Үйлчилгээ
Үнэндээ тохирсон
Байрлал
Цэвэр байдал

Зарын эзэн Reputas ХХК ХХК

IT үйлчилгээ, ecommerce, e-learning үйлчилгээ үзүүлж МУ-ын ААН-ын нэгдсэн сүлжээ болон гадаад багштай онлайн сургалт, сургууль ажиллуулдаг. Манай вэв хуудас болон апп-аар компанууд өөрсдийгөө дотоод, гадаадад сурталчилж, шууд холбогдож, бүтээгдхүүнээ зарах боломжтой. Улмаар аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдхүүн боловсруулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, малчдын орлогыг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдхүүн үйлдвэрлэхэд нь туслах эрхэм зорилготой.