Манай “Сант Асар ХХК” нь 1996 онд үүсэн байгуулагдсан. Тус компани нь зочид буудал, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.Сант Асар зочид буудал нь 3 одны зэрэглэлтэй, голчлон аялал жуулчлал бизнес ангиллын зочид төлөөлөгчид, жуулчдыг хүлээн авч үйлчлэхийн зэрэгцээ 25 өрөөнд 36-50 зочин хүлээн авах хүчин чадалтай. Мөн 50-100 хүн хүлээн авах багтаамжтай лоунж, ресторан, Караоке болон Ninth art & Wine shop , Шүдний эмнэлэг үйл ажиллагаагаа явуулдаг.Үйл ажиллагаа• Sports lounge – Монгол – Европ хоолны ресторан /1давхар/• Piano lounge – Монгол Европ хоолны ресторан /2давхар/• Vip өрөөнүүдтэй 10-20хүний багтаамжтай• Караоке /Монгол, Орос,Англи,Солонгос/ орчин үеийн дуунуудтай• Ninth art & Wine shop /1давхар/• Digital dental office /5давхар/• United machinery inc /5давхар/Эрхэм хүндэт зочид та бүхэн тавтай морилно уу.Эрхэм зочид, үйлчлүүлэгч та бүхнийг Сант Асар зочид буудлыг сонгон үйлчлүүлж байгаад талархаж буйгаа илэрхийлье. Манай зочид буудал нь 3 одны зэрэглэлтэй бөгөөд1996 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, бизнес ангиллын зочид төлөөлөгч, жуулчдыг хүлээн аван үйлчилж байна. Түүнчлэн манай туршлагатай хамт олон эрхэм таныг тав тухтай амарч, аялал, бизнесээ амжуулахад тохилог, найрсаг орчныг бий болгож зочид буудалд байрлах өдрүүдээ дурсамж дүүрэн өнгөрөөхөд хичээн ажиллах болно.Сант Асар зочид буудал нь бизнес, соёл урлаг, худалдааны төвүүдэд ойрхон хотын төвд байрладаг бөгөөд Сүхбаатарын талбай болон Монгол улсын цирктэй ойр байрладаг. Нисэх онгоцны буудлаас 15 км, төмөр замын төв буудлаас 1 км зайтай оршдог нь зочдын тав тухтай үйлчилгээнд нэн тааламжтай нөхцлийг бүрдүүлдэг.Эрхэм зочид та бүхэн тав тухтай морилон саатаж, манай зочид буудлаар үйлчлүүлнэ үү.Монгол үндэсний болон бусад олон төрлийн амтат зоог, олон төрлийн ундааны сонголттой менюгээр танд үйлчилнэ. Бүхий л төрлийн хүлээн авалт болон баяр ёслол, хуримын үйл ажиллагааг тань мартагдашгүйгээр таны сэтгэлд нийцүүлэн зохион байгуулна. Мөн ala carte менюгээр үйлчлэхийн зэрэгцээ олон төрлийн амтат хоолоор түргэн шуурхай чанартай катеринг үйлчилгээ үзүүлж байна.
Leave a Reply