Монгол Үндэсний уламжлалт хоол, давтагдашгүй амтыг эрхэм үйлчлүүлэгч та бүхэндээ хүргэж эхлээд 10 дахь жилдээ золгож буй Номадсын сүлжээ ресторанууд нь түүхт ойгоо угтахын зэрэгцээ “HOTEL NINE” сүлжээ зочид буудлыг үүсгэн байгуулан, үйл ажиллагаагаа амжилттай явуулж эхлээд байна.Өндөр зэрэглэлийн 4 одны стандартыг хангаж ажиллаж байгаа “Hotel Nine” зочид буудал нь Хотын “А” зэрэглэлд, Чингисийн талбайн хажууд, СТӨ-ний чанх харалдаа байршилтай тул үзвэр үйлчилгээ болон бусад байгууллага, бизнес төвүүдэд ойр юм.Бид танд шинэлэг үйлчилгээ, цоо шинэ тоног төхөөрөмж, хямд үнэ, байршил санал болгож байна.Та хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, өндөр хурдны утасгүй интернет, автомат агааржуулах системээр бүрэн тоноглогдсон 51 өрөөнөөс сонголтоо хийх боломжтой.Монголын анхны “HOTEL NINE” сүлжээ зочид буудал нь 2012 оны 1 дүгээр сард Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд, 2012 оны 9 дүгээр сард Өмнөговь аймгийн Цогц-цэций суманд олон улсын стандартад нийцсэн 3 одтой зочид буудлыг нээн, үйл ажиллагаагаа явуулж эхлээд байгаа бөгөөд цаашид улам өргөжүүлэн, та бүхэнд хүрч үйлчлэхээр зорин ажиллаж байна.Манай хамт олон та бүхэнд өндөр зэрэглэлийн тав тухтай орчин, хурал, бизнес уулзалт зохион байгуулах танхим, амралт чөлөө цагаа өнгөрүүлэх, алжаал тайлах цогц шийдэл, мөн “Модерн Номадс” сүлжээ ресторанаар үйлчлүүлэх ховорхон боломжийг санал болгож байна.
Хариулт үлдээнэ үү