Гайд зочид буудал нь хоёр одтой бөгөөд бүх зочдыг цэвэр, тав тухтай, таатай, аюулгүй байдлаар хангахыг хичээдэг. Манай зочид буудал нь хямд үнэтэй, тав тухтай аялалын байр хайж байгаа аялагч нарт хамгийн тохиромжтой. Хотын A зэрэглэлийн бүсд байрладаг, Улаанбаатар хотын төв хэсэгт олон улсын нисэх онгоцны буудлаас 20 км, Сүхбаатарын талбайгаас 5 минут алхахад хүрнэ. Байгалийн түүхийн музей, Үндэсний түүхийн музей гэх мэт томоохон музейнууд мөн Герман, Франц, Турк, БНХАУ-ын элчин сайдын яамууд зочид буудлаас алхах зайтай байрлана.Манай зочид буудал нь саяхан стандарт 25, дээд зэрэглэлийн 2, хагас люкс 3 нийт 30 өрөөндөө засвар шинэчлэлт хийсэн. Бүх өрөө нь үнэгүй утасгүй интернет, 100 гаруй суваг бүхий хавтгай телевизор, бүрэн тоноглогдсон ариун цэврийн өрөөтэй. Өрөөний үнэнд өглөөний цай багтсан.
Leave a Reply