Монгол Улсын Төрийн ордон болон Сүхбаатарын талбайгаас 100 метрийн зайд оршдог хамгийн сайн байрлалтай манай зочид буудал нь энгийн өрөөнөөс ерөнхийлөгчийн зэрэглэл хүртэл нийт 198 өрөөтэй, орчин үеийн хоол үйлчилгээний өндөр зэрэглэл бүхий 3 ресторан, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон хурал, хүлээн авалтын 2 танхимтай юм. Буудлын бүхий л хэсгүүд сүүлийн үеийн дэлхийн чанарын стандартад нийцсэн тоног төхөөрөмжийн цогц шийдэл, аюулгүй байдлын шаардлага хангасан, орчин үеийн засал чимэглэлтэй. Бүтээгдэхүүн, үйлчилгээ Манайх Ерөнхийлөгч, Элчин сайдын, дээд зэрэглэл болон энгийн зэрэглэлийн нийт 198 зочны өрөө, мөн орчин үеийн дэлхийн стандартад нийцсэн орчуулгын иж бүрэн тоноглол бүхий 400 хүртэлх хүний хүлээн авалт болон хурал зохион байгуулах хүчин чадалтай танхим, Ази болон Европ, Олон улсын хоолны дээд зэрэглэлийн “Лэ Кабэрнэт”, “Прайм Гриллэ” ресторанууд, Улаанбаатар хотын хамгийн өндөрт байрлах 25 давхрын “Примьер Лаунж”, дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэх гоо сайханы “Арома Тера” Спа, гоо сайханы салон, Испани саун, бялдаржуулах төвтэй бөгөөд зочид буудлын салбарт мэргэшсэн туршлагатай Монголд болон Олон улсад ажиллаж байсан туршлага бүхий манай найрсаг баг, хамт олон YES WE CAN буюу БИД ЧАДНА гэсэн уриатайгаар үйлчилж зочдын сэтгэл ханамжыг 100 хувьд хүргэхийн төлөө ажиллана. Бид зочин нэг бүрт тусгайлан анхаарал тавьж тэдэнд Монголын уламжлалт найрсаг чин сэтгэлийн зочломтгой үйлчилгээг үзүүлнэ.
Leave a Reply