fbpx

Нэвтрэх

Хатангазар ХХК, Байгаль орчин, уул уурхайн зөвлөх үйлчилгээХатангазар ХХК-нь 2014 оноос эхлэн байгаль орчин, уул уурхайн зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа мэргэшсэн компани юм.Манай компани нь:- Байгаль орчны суурь судалгаа- Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ- Уурхайн олборлох болон хүдэр баяжуулах техник эдийн засгийн үндэслэл- Маркшейдерийн хэмжилт, геодези, зурагзүйн үйлчилгээ зэрэг чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулж байна.-Уурхайн техник эдийн засгийн үндэслэл боловсруулалтУурхайг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг уурхайн ашиглалтын систем, түүний элементүүдийг тогтоож уурхайн загвар дизайныг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Geovia, Surpac, Minesched болон AutoCAD программ хангамжуудыг ашиглан боловсруулж уулын цул, ашигт малтмал, хоосон чулуулгийн хэмжээг урьдчилан тооцоолж цаашдын ашиглалт, төлөвлөлтийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг.-Байгаль орчны суурь судалгаа, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээБайгаль орчны суурь судалгааны ажлыг байгалийн бүрэлдэхүүн тус бүр дээр мэргэжлийн эксперт, судлаачдын оролцоотойгоор төслийн талбайд хээрийн ажиглалт судалгаа хийж дээж анхдагч материалуудыг цуглуулан, хөрс, ус болон бусад дээжийг итгэмжлэгдсэн лабораторит шинжилгээ хийлгэсний үр дүнд тайлан төлөвлөгөөг боловсруулдаг. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг холбогдох төрийн захиргааны байгууллагаас гаргасан арга аргачлалын дагуу төслийн техник эдийн засгийн үндэслэлтэй уялдуулан хийж гүйцэтгэж байна.

Үнэлгээ өгөх

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Үйлчилгээ
Үнэндээ тохирсон
Байрлал
Цэвэр байдал

Зарын эзэн Reputas ХХК ХХК

IT үйлчилгээ, ecommerce, e-learning үйлчилгээ үзүүлж МУ-ын ААН-ын нэгдсэн сүлжээ болон гадаад багштай онлайн сургалт, сургууль ажиллуулдаг. Манай вэв хуудас болон апп-аар компанууд өөрсдийгөө дотоод, гадаадад сурталчилж, шууд холбогдож, бүтээгдхүүнээ зарах боломжтой. Улмаар аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдхүүн боловсруулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, малчдын орлогыг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдхүүн үйлдвэрлэхэд нь туслах эрхэм зорилготой.