fbpx

Нэвтрэх

Капитал банк 1990 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр арилжааны банкны анхны лицензийг авсан түүхтэй. 1990 он бол манай улсын хувьд зах зээлийн эдийн засагт шилжиж, хоёр шатлалт банкны систем бий болсон онцлог он жил юмҮүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Капитал банк нь санхүүгийн зах зээлд өөрийн гэсэн байр суурь, өнгө төрхийг бүрдүүлж үйл ажиллагаагаа тогтвортой явуулсаар ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар орон даяар 60 салбар нэгж, 360 орчим мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэй, 5 газар, 4 хэлтэс, 11 алба нэгжтэйгээр 500.000 гаруй байнгын харилцагчдад банкны бүх төрлийн үйлчилгээг үзүүлдэг орчин үеийн дэвшилтэт техник, технологи дээр суурьлан үйл ажиллагаа явуулж байна. Капитал банк нь Монгол улсын хууль, тогтоомжийг дээдлэн хүндэтгэж, зөвхөн хуулийн хүрээнд ил тод, шударга өрсөлдөөний зарчмаар ажиллаж, бүрэн цахим харилцаан дээр суурилсан, харилцагчийн эрх ашгийг өндөрт өргөн, жижиг дунд бизнесийг дэмжсэн, нийгмийн хариуцлагийг хэрэгжүүлэгч, байгаль орчинд ээлтэй ногоон банк байж, Монгол улсад байгаль орчинд ээлтэй бичил ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлэх, улс орны эдийн засгийн тулгуур салбарын хөгжилд хувь нэмэр оруулах, хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах ногоон аяны үйлсэд нэгдэн ажилласаар байна.

Үнэлгээ өгөх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Үйлчилгээ
Үнэндээ тохирсон
Байрлал
Цэвэр байдал

Зарын эзэн Reputas ХХК ХХК

IT үйлчилгээ, ecommerce, e-learning үйлчилгээ үзүүлж МУ-ын ААН-ын нэгдсэн сүлжээ болон гадаад багштай онлайн сургалт, сургууль ажиллуулдаг. Манай вэв хуудас болон апп-аар компанууд өөрсдийгөө дотоод, гадаадад сурталчилж, шууд холбогдож, бүтээгдхүүнээ зарах боломжтой. Улмаар аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдхүүн боловсруулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, малчдын орлогыг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдхүүн үйлдвэрлэхэд нь туслах эрхэм зорилготой.