fbpx

Нэвтрэх

Асуулт, хариулт

Түгээмэл асуулт, хариулт

Нэр томьёоны тухай:

Бизнесийн лавлах 
Бизнесийн лавлах нь вэбсайт эсвэл мэдээллийн жагсаалтыг ангилалд оруулж бизнес, ААН, компануудыг жагсаасан жагсаалт юм. Бизнесийг байршил, үйл ажиллагаа, хэмжээгээр нь ангилж болно. Бизнесийг өөрөө хайлж олох эсвэл автоматжуулсан онлайн хайлтын програмаар уншуулж болно.

Шар хуудас
Шар хуудсууд нь бизнесийн нэрээр цагаан толгойн үсгийн дарааллаар бус ангиллаар нь ангилсан, зар сурталчилгаанд хэрэглэдэг бизнес эрхлэгчдийн утасны лавлах жагсаалт юм. Анх лавлахууд нь шар цаасан дээр хэвлэгддэг байсан бол арилжааны бус жагсаалтууд нь цагаан хуудсан дээр хэвлэгддэг байв. 1966 ond анх удаа гарсан.

Үйлчлүүлэгчид:

Зарын эзэнтэй хэрхэн холбогдох вэ?
Зарын тухай хэрхэн гомдол гаргах вэ?
Зарын талаар хэрхэн үнэлгээ өгөх вэ?
Яаж захиалга хийх буюу цаг авах вэ?
Яаж билет худалдаж авах вэ?

Сайт дээр бүртгүүлэх:

Яаж бүртгүүлэх вэ?
Эмэйл хаяг баталгаажуулах ямар шаардлагатай вэ?
Миний эмэйлд баталгаажуулах линк ирээгүй тохиолдолд яах вэ?
Хаяг болон утасны дугаараа хэрхэн өөрчлөх вэ?
Хэрэглэгчийн нэр хэрхэн өөрчлөх вэ?
Байгууллагын лого хэрхэн нэмэх вэ?

Зар оруулах:

Хэн зар нэмэж болох вэ?
Ямар зар нэмж болох вэ?
Зар хэрхэн нэмэх вэ?
Бүртгүүлэлгүйгээр зар нэмэх боломжтой юу?
Яагаад миний зар буцаагдсан юм бол?
Яагаад зарын утасны дугаар болон холбоо барих мэдээ бүтнээр харагдахгүй байна вэ?
Зараа хэрхэн Онцгой зар болгох вэ?
Ямар зураг оруулж болох вэ?
Ямар үнэтэйг нь мэдэхгүй байвал ямар үнэ тавих вэ?
Зарын тайлбарт юу бичих вэ?
Гэр зочид буудлын зард юу бичих вэ?
Хувь хүн гэр зочид буудал ажиллуулж болох уу?
Миний зарыг яагаад өөрчилсөн вэ?
Миний зарыг яагаад устгасан бэ?
“Миний зарууд” болон хувийн тохиргоо
Байн байн зар оруулж болох уу?
Зар устгах боломжтой юу?
Зараа хэрхэн засах вэ?
Зараа хэрхэн устгаж мөн нийтлэж болох вэ?
Зураг хэрхэн нэмэх вэ?
Яагаад миний зар хаагдсан байна гэсэн бичигтэй байна вэ?
Зараа аль категорид байршуулах вэ?
Яагаад нэг зард хэд хэдэн бараа, үйлчилгээ сурталчилж болохгүй вэ?
Миний “Самбар“ дээрх товчнуудын тайлбар

Төлбөртэй үйлчилгээ:

Ямар зарууд төлбөртэй вэ?
Онцгой зард байршуулах ямар төлбөртэй вэ?
Миний дансанд хэдэн төгрөг байна вэ?​
Дансаа хэрхэн цэнэглэх вэ?​
Өөрийн төлсөн төлбөрөө хэрхэн харах вэ?​
Өөрийн “Онцгой” заруудыг хэрхэн олох вэ?
Миний зар “Онцгой болоогүй байна. Миний төлбөр хаачсан вэ?
Зар нийтлэх төлбөртэй болсон юм уу?
Төлбөргүй зар нийтлүүлж болох уу?
Билет яаж зарах вэ?
Ical үйлчилгээ гэж юувэ? Яаж хэрэглэх вэ?
Блог яаж хэвлэх вэ? Баннер ямар үнэтэй вэ?
Баннер яаж байршуулах вэ? Баннер ямар үнэтэй вэ?

 

Үйлчлүүлэгчид:

Зарын эзэнтэй хэрхэн холбогдох вэ?

Зарын эзэнтэй холбогдохын тулд та сонирхож буй зараа нээнэ. Манй хуудсанд зочноор биш гишүүн болж бүртгүүлсэн байх ёстой. Зөвхөн гишүүнд холбогдох бүх хаягууд харагдана.

Зарын тухай хэрхэн гомдол гаргах вэ?

Сайтын хэрэглэгч бүрт дурын заранд гомдол гаргах боломж бий. Та зарын доор сэтгэгдэл, үнэлгээ бичхээс бидэнд зарын линк тавиад гомдол илгээх боломжтой.

Зарын талаар хэрхэн үнэлгээ өгөх вэ?
Зарын үнэлгээг гишүүн болон зочин өгөх боломжтлй. Зар болгоны доорх үнэлгээний хэсэг дээр үнэлгээ, сэтгэгдлээ бичихээс гадна 4 шалгуурийн дагуу одоор үнэлгээ өгөх боломжтой.

Яаж захиалга хийх вэ?
Зарын хажууд захиалгийн цонхон дээр өдөр болон цагаа сонгоно. Захиалга хийх товчийг дарснаар захиалга илгээгдэнэ. Улмаар захиалгийн баталгаажилт емайлээр болон мессажээр танд ирнэ.

Яаж билет худалдаж авах вэ?
Зарын хажууд захиалгийн цонхон дээр өдөр болон цагаа сонгоно. Захиалга хийх товчийг дарснаар шууд захиалга илгээгдэнэ. Захиалгийг хүлээн авсан баталгаажилт емай юмуу мессаж танд ирнэ. Тө төлбөрийг өөрөө биеээр болон данс, кредит карт ашиглан манай дээр шууд хийж болно. Төлбөрөө хийсэн тохиолд билет авсан байгууллага танд е-билет емайлээр илгээнэ. Төлбөрөө хийгээгүй суудал захиалсан тохиолд захиалга баталгаажилт ирнэ.

 

Сайт дээр бүртгүүлэх

Сайт дээр емайл, болон фасевоок, твиттер, гоогле сошиал хаягаар бүртгүүлнэ. Танд баталгаажилтийн линк емайл руу чинь очино. Линк дээр дарж баталгаажуулна.

Миний емайлд баталгаажуулах линк ирээгүй тохиолдолд яах вэ?
Емайлээ шалгана уу. Спам фолдерээ бас шалгаараа. Эсвэл өөр емайлээр бүртгүүлнэ үү.

Хаяг болон емайл дугаараа хэрхэн өөрчлөх вэ?

Зар оруулах явцад та өөрийн хот, нэр болон е-мэйл хаягаа өөрчлөх боломжтой. Мөн сүүлд нь өөрийн мэдээллийг “Самбар” хэсгээс “профил“ дотроо өөрчлөх боломжтой.
“Засах” гэсэн холбоос дарснаар танд өөрийн холбогдох мэдээллээ өөрчлөх хуудас нээгдэх болно. Уг хуудас дээр та өөрийн хот, нэр болон е-мэйл хаягаа өөрчлөх боломжтой.

Хэрэглэгчийн нэр хэрхэн өөрчлөх вэ?

Зар оруулах явцад болон өөрийн “Самбар” хэсгээс та өөрийн мэдээллээ өөрчилж болно.

Байгууллагын лого, утас, сошиал хаяг, утас хэрхэн нэмэх вэ?

Зар байршуулах үед болон өөрийн самбар дотроо танд байгууллагынхаа нэр, логоог оруулах боломж бий. Байгууллагын логонд утасны дугаар, холбоо барих хаяг, сайтын холбоос болон бусад сошиал хаяг оруулж болно.

Компаны нэрээ хаана оруулах вэ?
Компаны нэр нь таны хэрэглэгчийн нэртэй адилхан байх нь зүйтэй. Нэрээ өөрийн самбар профил хэсэг дээр өөрчилнө.

 

Зар оруулах
Зар хэрхэн нэмэх вэ?

Зар нэмэхийн тулд хуудасны дээд хэсэгт байрлах “Зар нэмэх” гэсэн товчлуур дарна.

Танд зар нийтлэх хуудас нээгдэх болно. Уг хуудас нь бөглөх шаардлагатай доорх хэсгүүдээс бүрдэнэ:

Ангилал болон дэд ангиллийг өөрт тохируулан сонгоно. Та ангиллийг урдчилан мэдэж авахын тулд хайлт ашиглан ижил төстэй зар олж, уг ангиллийн дагуу зараа нийтлэж болно.

Гарчиг нь компани эсвэл үйлчилгээний тухай ойлгомжтой, үг зүйн алдаагүй, анхаарал татахуйц байна.

Үнэ – уг хэсгийг бөглөж болно! Мөн нэмэлт үйлчилгээ болгонд үнэ, өгөгдөл өгөж болно.

Жич: Ямар үнэтэйг нь мэдэхгүй байвал ямар үнэ тавих вэ?

 

Зураг хэрхэн нэмэх вэ? Ямар зураг оруулж болох вэ?

Чанартай зураг агуулсан зар нь зураггүй зараас 3-5 дахин илүү хандалттай байдаг. Та хамгийн ихдээ 10 зураг оруулах боломжтой.

Амжилттай борлуулалтын дүрэм нь сайн чанарын тод зурагтай байх юм.

Зураг нь зарын утга агуулгатай нийцсэн байх ёстой.
Интернетээс авсан зураг нь худалдан авагчийг өрөөсөө холдуулдаг.
Хэр их зураг байна, төдий чинээ үййлчлүүлэгчийн анхаарал татна.

Статистикийн дагуу 10 зураг оруулсан зар нь ганцхан зурагтай зараас 25%-иар илүү хандалттай байдаг байна.

Байршлаа хэрхэн сонгох вэ?
Байршил нь худалдан авагч болон үйлчлүүлэгчдэд таны компаны байршилийг хаяг болон газрын зураг дээр харуулна. Үйлчлүүлэгч мөн өөрийн байгаа газраас таныг хүртэл яаж хүрэх, км зайг харах боломжтой. Хамгийн гол нь хайлтанд үйлчлүүлэгч өөртөө ойр байршлийг сонгодог учраас та байршлаа маш тодорхой гудамж, хаалганы дугаараа заавал оруулаараа. Зөвхөн Улаанбаатар гээд хотоо хэлээд орхиж болохгүй. Гудмаа мэдэхгүй тохиолд газрын зургийг томруулж байгаад сумаар байршлаа зааснаар уртраг, өргөргийг автоматаар олж оруулах боломжтой.

Нэрээ оруулснаар таны зарын хуудас дээр таны нэр харагдана.

Е-мэйл, coшиал, skype хаягаа оруулсанаар үйлчлүүлэгчид танд захидал илгээх, шууд холбогдох боломжтой болно. Мөн таны талаар илүү мэдээллийг олж авна.

Зараа нэмж дууссан тохиолдолд “Зар нэмэх” гэсэн товчлуур дарна. Үүний дараагаар таны оруулсан зар шууд хэвлэгдэх болно.

Бүртгүүлэлгүйгээр зар нэмэх боломжтой юу?

Бүртгүүлэлгүйгээр зар нэмэх боломжгүй, учир нь зар нэмхээс өмнө хэрэглэгчийн бүртгэл автоматаар явагдах болно.

Зар шууд нэвлэгдэх үү?
Тийм.

Миний зар яагаад алга болсон бэ?
Админы хяналтаар ордог. Админ тохирохгүй зарыг устгаж болно.

Хориглосон зар, үйлчилгээ.

Манай дээр сурталчилан нийтлэхийг хориглосон зүйлсийн жагсаалт бий. Эдгээр нь хууль зөрчсөн, нэмэлт нөхцөл, тусгай зөвшөөрөл шаардсан, аль эсвэл үйлчилгээний журам зөрчсөн бараа, үйлчилгээнээс бүрдсэн байна. Мөн бараа зарах зарууд хориотой. Манайх зарын сайт бишш бөгөөд зөвхөн компануудад чиглэсэн үйл ажиллагааг нь сурталчлах, шууд холбогдох боломжийг нээдэг. Мөн билет зарах, үзвэр үйлчилгээнд, зочид буудалд захиалга хийх, гэр зочид буудал, үл хөдлөлийн зар тавьж болно.

Жич: Хориотой бараа, үйлчилгээ

Зараа хэрхэн Онцгой зар болгох вэ?

Уг үйлчилгээг авахын тулд “Миний зарууд” гэсэн хэсэгт нэвтрэн, “Нийтлэгдсэн” хэсэгт орон “Онцгой зар болгох” гэсэн товчлуур дарна.

Хэрэв та гар утаснаасаа орж байгаа бол “Миний зарууд” цэст нэвтрэн зарын жагсаалтаас шаардлагатай зараа сонгон дарсанаар “Онцгой зар болгох” гэсэн товчлуур гарч ирнэ.

Бидний зөвлөгөөг дагана уу:

Зарын хугацааг дуусхаас өмнө зарыг буулгаж дахин нийтлэхгүй байх.
Давтан нийтлэхийг (хуучин зар устган шинээр оруулах) хориглоно
Зар нийтлэхдээ ижил гарчиг, зураг, тайлбар ашиглахгүй байх.
Нэг зараа хэд хэдэн байршил болон категорид нийтлэхгүй байх. Хамгийн тохиромжтойг нь л сонгоно уу.

Зарын тайлбарт юу бичих вэ?

Тайлбар хэсэгт өөрийн компани/үйлчилгээ/санал тухай тодорхой, дэлгэрэнгүй болон үнэмшэхүйц мэдээлэл оруулна. Ингэснээр зараа хурдан сурталчлах боломжтой болохоос гадна үйлчлүүлэгчдээс ирэх нэмэлт залруулгаас зайлсхийнэ. . Нэг зард нэг л компаны тайлбарыг зөвшөөрнө.

Санал болгож буй бараа/үйлчилгээ/санал тухай тодорхой, дэлгэрэнгүй болон ойлгогдохуйц мэдээлэл оруулна

Жишээ нь та үл хөдлөх хөрөнгө худалдаалж байгаа бол орон сууцныхаа байршил, дотоод заслын байдал болон нэмэлт мэдээллийг оруулна уу.
Бид утга агуулгаар давхацсан болон ижил зар оруулахыг хориглодог болохыг анхаарна уу.

Бидний зөвлөгөө:

байгууллагын нэр болон чиглэлийг бичих. Хэрэв байгууллага нь худалдаа эрхэлдэг бол, ямар төрлийн бараа зардаг талаар бичих.
байгууллагынхаа тухай нэмэлт мэдээлэл оруулж бусад ажлын зараас ялгарж болно. Жишээ нь ажлын байрны сургалт, ажлын хувцас, утас, хоолны нэмэлт г.м.

Миний зарыг яагаад өөрчилсөн вэ?

Хянах явцад админ нь тайлбарт зөрчил олсон тохиолдолд өөрчилөх эрхтэй. Энэ тохиолдолд бид агууллагын утгыг хэзээ ч өөрчилдөггүй.

Гэр зочид буудлын зард юу бичих вэ?
Өөрийн буудлын тайлбар, зураг зэргийг оруулаад асуултын дагуу бүгдийг хариулна. Мөн хэзээ захиалах боломжтой сар, өдрийг өгнө.

Хувь хүн гэр зочид буудал ажиллуулж болох уу?
Хувь хүмүүс гэр буудал ажилуулж үнэгүй зар тавих эрхтэй.

Гэр буудлын захиалгийг хэрхэн хүлээн авах вэ?
Үйлчлүүлэгч он сар өдрийг сонгож таньд захиалга. Та захиалгийг эмайл болон мессажээр хүлээн авна. Захиалгийг хүлээн авах боломжтой бол хүлээн зөвшөөрсөн товч, боломжгүй бол буцаах товчийг дарна. Үйлчлүүлэгч танд шууд төлбөр хийх бас боломжтой.

“Миний зарууд” болон хувийн тохиргоо

Зарын огноог хэрхэн шинэчлэх вэ?
Үйлчлүүлэгч болгон 1 зар үнэгүй тавих эрхтэй. Энэхүү зар нь байнга хэвлээстэй байна. 2 оош дээш зар нэмэх тохиолд төлбөр хийнэ. Төлбөрийн багцын дагуу таны зар 60-90 хоног хэвлээстэй байна.

Зар устгах боломжтой юу?

Хэрэв та өөрийн зарыг сайт дээр гарч ирэхийг болиулах бол “Устгах” гэсэн товчлуур дарснаар таны зарыг бусад хэрэглэгчид харах боломжгүй болно.

Зараа хэрхэн засах вэ?

“Миний зарууд” цэст нэвтрэн зарын хажууд байрлах “Зараа засах” гэсэн товчлуур дарна:

Та зар засах хуудаст орон хүссэн мэдээллээ өөрчлөх боломжтой болно.

Хэрэгтэй мэдээллээ өөрчилсөний дараагаар хуудасны доор байрлах “Хадгалах” товчлуурыг дарна.

Гар утаснаас орж байгаа бол “Миний зарууд” цэст нэвтрэн хэрэгтэй зар дээрээ даран орсноор хуудасны доод хэсэгт “Зараа засах” гэсэн товчлуур харагдана.

Зараа хэрхэн устгаж мөн нийтлэж болох вэ?

Зараа устгахын тулд “Миний зарууд” цэст нэвтрэн зарын хажууд байрлах “Устгах” гэсэн товчлуур дарна.

Гар утаснаас орж байгаа бол “Миний зарууд” цэст нэвтрэн хэрэгтэй зар дээрээ даран орсноор хуудасны доод хэсэгт “Устгах” гэсэн товчлуур харагдана.

Яагаад миний зар хаагдсан байна гэсэн бичигтэй байна вэ?

Дээрх тохиолдол нь хэрэглэгчдийн ирсэн гомдлын дагуу админууд таны зарыг хаасан байна гэсэн үг юм.

– Багцын төлбөрийн хугацаа дууссан байх.

Дээрх тохиолдлуудад зар хаагдана.

Миний “Самбар“ дээрх товчнуудын тайлбар

Миний “Самбар“ дээрх товчнуудын тайлбар:
Захиалга: таны хийсэн бүр захиалгуудын мэдээ
Мессэж: танд ирсэн болон таны бичсэн мессэжууд
Захиалганууд: танд ирсэн захиалгууд
Түрүүвч: танд байгаа мөнгөний хэмжээ
Зар нэмэх: зар нэмэх боломжтой
Миний зарууд: таны хэвлэсэн бүх зарууд. Эндээс бүх зараа харж, устгаж, засварлах боломжтой.
Үнэлгээнүүд: Таны үнэлгээнүүд
Би дуртай: Танд таалагдаж, тэмдэглэгдсэн зарууд
Миний профил: таны хувийн мэдээллийн хэсэг. Овог, нэр, компаны нэр, хэрэглэгчийн нэр, нууц үг, зураг, утасны ба эмэйл хаяг, сишиал хаягууд. Та засварлаж, өөрчилж болно.

 

Төлбөртэй үйлчилгээ
Онцгой зард байршуулах ямар төлбөртэй вэ?

Онцгой зард байршуулах төлбөр нь таны зарын тоо болон хэдэн өдөр байршуулахаас хамаарна.

Үйлчилгээ захиалах хуудаснаас таны зарын төлбөр хэд байхыг мэдэж болно. Тухайн категорийн эрэлтээс болон идэвхтэй онцгой зарын тооноос шалтгаалан онцгой зарын үнэ байнга хэлбэлзэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Сурталчилгаа байршуулах хуудаснаас олж харна уу.

Миний дансанд хэдэн төгрөг байна вэ?​

“Таны дансанд” хэдэн төгрөг байгааг “Самбар” цэсний Түрүүвч хэсгээс харж болно.

Дансаа хэрхэн цэнэглэх вэ?​

Дансаа банкны шилжүүлгээр цэнэглэх боломжтой.
Эсвэл нь кредит картаар манай вэв хуудас дээр шууд төлбөрөө хийх боломжтой.
Мөн гадаадаас paypal, credit cards төлбөр хийх боломжтой.

Дансаа цэнэглэх бол “Миний зарууд” цэст нэвтрэн хуудасны дээд хэсэгт байрлах “Дансаа цэнэглэх” гэсэн товчлуур дарна.

Дараа нь, цэнэглэх дүнг сонгон “Үргэлжлүүлэх” товчлуур дарна.

1. Дараах данс руу илгээнэ үү.

Голомт банкны данс:

Хүлээн авагч: Репутас ХХК

2. Гүйлгээний утга дээр заавал: хэрэглэгчийн нэр

Дансаар төлөөд төлбөрийн бичгээ зургийг нь аваад хэдний өдөр хийснээ бичээд бидэнтэй фасевоок хуудасны мессенжер юмуу емайлээр илгээнэ. Е-мэйл хаяг: support@miniihot.com
Өөрийн төлсөн төлбөрөө хэрхэн харах вэ?​

Төлбөр төлж байсан мэдээллээ харахын тулд “Түрүүвч” гэсэн цэст орно. Энэ хуудаснаас та бүх төлбөрөө харах боломжтой.

Гүйлгээ бүрийн хажууд огноо, цаг, төлбөрийн хэмжээ болон төлөвийн тухай харж болно.

“Амжилттай” төлөв – таны үйлчилгээ идэвхижэн, таны данс цэнэглэгдэж ашиглахад бэлэн болсон байна.

“Шалгагдаж байгаа” төлөв – таны үйлчилгээ захиалганд орсон. Данс хараахан цэнэглэгдээгүй байгаа учир үйлчилгээ идэвхижээгүй байна.

Өөрийн “Онцгой” заруудыг хэрхэн олох вэ?

Онцгой зарууд өөрийн байрлах категорийн дээд хэсэгт байрлана:

Өөрийн зарыг олохын тулд байршуулсан зарынхаа эцсийн шатны категори руу орно.

Жишээ нь: Та “2 өрөө байр зарна” категорид “Онцгой зар” оруулсан байна.

Та гол категори болох “Үл хөдлөх” рүү орно. Дараагаар 2 дах шатны категори болох “Үл хөдлөх зарна” руу орно. Дараа нь 3 дах шатны категори болох “Орон сууц зарна” руу орно.

Эндээс та өөрийн зарыг “Онцгой зар” төлөвтэйгээр харах болно.

Нэг дор хамгийн ихдээ 6 “Онцгой зар” байрладаг. Эдгээр нь санамсаргүй дараалалтай байна.

Бүх идэвхитэй “Онцгой” заруудаас санамсамсаргүй байдлаар 6 зар сонгогдон харагдана. Хуудас дахин ачааллагдах үед дараагийн 6 зар гарч ирнэ.

Таны зар “Онцгой” зарын жагсаалтанд харагдахгүй байгаа бол өөр хэрэглэгч таны зарыг харж байна гэсэн үг юм. Хуудас дахин ачааллагдах үед дараагийн хэрэглэгчид харагдах болно. Тиймээс бүх “Онцгой” зард ижил боломж байна гэсэн үг юм.
Миний зар “Онцгой болоогүй байна. Миний төлбөр хаачсан вэ?

Та дансандаа шаардлагатай мөнгө шилжүүлэн өөрийн зарыг “Онцгой зар” болгосон ч доорх зүйлүүдээс шалтгаалан таны зар сайт дээр нийтлэгдээгүй байж болно:

– Зар админаар хянагдаагүй байх. Админ таны зарыг хянаж дуустал түр хүлээнэ үү;

– Зар нийтлэх журам зөрчигдсөнөөс болж зар буцаагдсан байх.

– Таны дансны үлдэгдэл хүрэлцээгүйн улмаас үйлчилгээ идэвхижээгүй байх. Төлбөр төлөгдсөн эсэхийг шалгана уу.

Бүх зүйлийг шалгасны дараагаар шалтгаан нь олдохгүй байвал бидэн руу залгана уу. Бид асуудлыг түргэн шийдэж өгөх болно.

Ажлын цагаар утсаар лавлана уу. Е-мэйл хаяг: support@miniihot.com

 

Зар нийтлэх төлбөртэй юм уу?

Урд нь байсантай адил одоо ч бүх хэрэглэчдэд зар нийтлэхэд төлбөр байхгүй болно. Та хүссэн үедээ 1 зар оруулах боломжтой юм.
Одоогийн байдлаар хэрэглэгч бүрт зараа байршуулж байх үедээ энгийн зараар нийтлэхээс гадна өөрийн зараа нэмэлтээр “Онцгой зар” болгон жагсаалтын дээр байрлуулан олон хандалттай болгох боломж бий.

Зараа сайт дээр үнэгүй нийтлэх бол “Энгийн байдлаар гаргах” буюу “Үнэгүй” гэсэн чагтыг дарж “Нийтлэх” гэсэн товчлуур дарна.

Билет яаж зарах вэ?
Үзвэр үйлчилгээний газрууд билетээ манай вэвсайт болон апп дээр зарах боломжтой. Та үзвэрийн тайлбар, зураг, он сар өдөр, цагууд, эхлэх болон дуусах цаг, хэдэн билет зарах болох газар, вэв хуудас, утас зэрэг бүх мэдээллийг бичинэ. Үйлчлүүлэгчээс захиалга ирэнгүүт хүлээн авснаар танд төлбөр орох боломжтой. Та захиалгийг хүлээн авах юмуу цуцлах эрхтэй. Үйлчлүүлэгчийн эмэйл рүү мессэж автоматаар илгээгдэнэ.

Ical үйлчилгээ гэж юувэ? Яаж хэрэглэх вэ?
Зочид буудал ажиллулж байгаа тохиолд давхардаж захиалга авахгүйн тулд өөрийн google calendar, airbnb,com, booking.com дээрх захиалгатайгаа холбох боломжтой.
iCal синхрончлолын хэрэгсэл нь гуравдагч талын үйлчилгээнүүдтэй эдгээр өгөгдлийг солилцохын тулд жагсаалтаас захиалсан огноог импортлох / экспортлох боломжийг олгодог.

Билет зарах, гэр буудлын төлбөрийн суутгал хэд вэ?
Манай дээрээс хүмүүсээс төлбөр авсан тохиолд үйлчилгээний суутгал 20% байна.

Эзэн төлбөрөө яаж авах вэ?
Үйлчлүүлэгч төлбөрийг манай дээр хийхэд бид 20 хувийн шимтгэл аваад таны өгсөн данс руу шилжүүлнэ. Шилжүүлэг хийх давтамж мөнгөн тооноос хамаарна. Шилжүүлэг хийх доод хэмжээ хувь хүн 500000 төг, компани 1 сая. Их захиалгатай компаны мөнгийг 2 долоо хоног болгон шилжүүлнэ.

Блог яаж хэвлэх вэ? Баннер ямар үнэтэй вэ?

Блог хэвлэхийн тулд бидэнтэй холбогдоно. Төлбөртэй. Блог нь 1 сарын хугацаатай манай Блог хэсэг дээр хэвлэгдсэнээр таны ААН-ийг сурталчилна. Төлбөрийн талаарх мэдээллийг үйлчилгээний төлбөр хуудаснаас харна уу.

Баннер яаж байршуулах вэ? Баннер ямар үнэтэй вэ?
Баннер хэвлэхийн тулд бидэнтэй холбогдоно. Төлбөртэй. Баннер нь 1 сарын хугацаатай манай Үндсэн хуудасны гол солигддог Баннер хэсэг дээр хэвлэгдсэнээр таны ААН-ийг сурталчилна. Төлбөрийн талаарх мэдээллийг үйлчилгээний төлбөр хуудаснаас харна уу.