Говь сэндс зочид буудал нь Даланзадгад хотын төв цэгт, аймгийн Нутгийн удирдлагын ордны дэргэд байрладаг. Олон төрлийн үйлчилгээг нэг дор цогц байдлаар багтаан төлөвлөсөн, 90 орчим өрөө бүхий олон улсын зочид буудлын стандартыг хангасан 8 давхар барилга юм.Таныг найрсаг зочломтгой манай хамт олон угтан авч Монгол үндэсний болон Европ, Азийн олон нэр төрлийн эко эрүүл, амт чанартай хоолоор үйлчилнэ. Ресторан нь 100-150 хүн хүлээн авах хүчин чадалтай их танхим, 10-20 хүртэл зочин хүлээн авч тусгайлан үйлчилхээр бэлдсэн VIP өрөөнүүдтэй.Бид жилийн 4 улирлын аль ч цагт зочдыг хүлээн авч найрсаг дотноор үйлчилнэ. Дэлхийд алдартай говь нутагт хийх таны аяллыг тав тухтай тааламжтай хэзээ ч мартагдашгүй байлгахын төлөө хичээн ажиллахдаа манай хамт олон баяртай байдаг.
Хариулт үлдээнэ үү