Таван гол жуулчны бааз нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын нутагт орших “Олон Голын Бэлчир” хэмээх байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Олон Голын Бэлчир нь Дэлгэрмөрөн, Бүгсэй, Идэр, Чулуутын голууд нийлж цутган Сэлэнгэ мөрний эхийг үүсгэдэг “ТАВАН ГОЛ”-ын байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар бөгөөд Монгол орны гадаргын усны онцгой ихийг цуглуулж байдаг нэн сонирхолтой газар юм. Бид та бүхэнд тав тухтай орчин, найрсаг хамт олны үйлчилгээ, нарийн төлөвлөсөн нэг болон олон өдрийн СОНИРХОЛТОЙ, МАРТАГДАШГҮЙ, ГАЙХАМШИГТАЙ аялалуудыг санал болгож байна.
Хариулт үлдээнэ үү