IT үйлчилгээ, ecommerce, e-learning үйлчилгээ үзүүлж МУ-ын ААН-ын нэгдсэн сүлжээ болон гадаад багштай онлайн сургалт, сургууль ажиллуулдаг. Манай вэв хуудас болон апп-аар компанууд өөрсдийгөө дотоод, гадаадад сурталчилж, шууд холбогдож, бүтээгдхүүнээ зарах боломжтой. Улмаар аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдхүүн боловсруулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, малчдын орлогыг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдхүүн үйлдвэрлэхэд нь туслах эрхэм зорилготой.
Сүхбаатар иргэн
05/06/2024 at 12:02Сайн байна уу?
Улаанбаатар хотын хууль бус газар олголт, нийтийн эрх ашгийн эсрэг үйлдлийн талаар танд мэдээлэл хүргэх гэсэн. Улаанбаатар хотын засаг дарга Х. Нямбаатар Улаанбаатар хотын төвд өндөр барилга бариулахгүй гэж удаа дараа мэдэгдэж, үүнийг нь ч иргэд бид дэмжиж байдаг билээ. Гэтэл Улаанбаатар хотын төвд үлдсэн алга дарам газрын нэг болох, Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрийн жижигхэн газарт 2024 оны 4-р сарын 28-ны өдрөөс эхлэн техник оруулж, 10 давхар барилга барих суурь ухалт явуулж эхэллээ. Энэ бол Монголын Гимнастикийн Холбоо, Сүхбаатар дүүргийн 8-р хорооны 23, 43 дугаар байрнуудын дундах жижиг газар бөгөөд 1460800032 гэсэн нэгж талбарын дугаартай энэ газрыг иргэн В.Баяржаргал эзэмшдэг. Иргэн В.Баяржаргал нь УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л. Энх-Амгалангийн эгчийн хүүхэд бөгөөд түүний явуулсан барилгын ажилчид “бид баталгаатай ар талтай учраас та нар ямар ч гомдол гаргаад нэмэргүй” гэж дайрч байна.
Яагаад иргэд энэ жижиг газарт барилга барихыг эсэргүүцэж ирсэн бэ? Юуны өмнө энэ газар нь маш жижиг газар тул ямар ч хэмжээний барилга барих барилга хоорондын зайн стандарт огт байхгүй, нэг айлын хашаанаас жижиг шахуу газар юм. Монголын Гимнастикийн Холбооны зөвшөөрөлгүйгээр тэдний барилгын суурь руу тулгаад ухалт хийж байгаа нь бусад барилга байшингийн бүрэн бүтэн байдалд сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Түүнчлэн 11 давхар 43-р байрны оршин суугчдын нарны гэрлийг бүхэлд нь хаахаар тулгаж барихаар зураг хийгдсэн байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Түүнчлэн, энэ газарт амьдардаг 23, 43, 44, 45 дугаар байрны оршин суугчид төдийгүй, Спортын төв ордон, МУБИС, ШУТИС-ийн зарим байшин барилга, тэдгээрийн аюулгүй байдал, амьдралын чанар, эмнэлэг, гал, цагдаагийн машин орох, гарах боломж бүхэлдээ дордох нөхцөл байдал үүсээд байна. Иргэд нэлээд олон удаа шөнийн цагаар барилга барих гэж дайрах тэдний машин техник зэргийг эсэргүүцэж зогсоож ирсэн ч, цаашид үргэлж бэлэн байдалд байж чадахааргүй нөхцөл байдал үүсээд байгаа тул хэвлэл мэдээлэл, олон нийтээс дэмжлэг хүсэж байна.
Хотын төвд үлдсэн энэ алга дарам газрыг барилгажуулах ажлыг зогсоож, ногоон байгууламж болгох чиглэлээр олон нийтэд мэдээлэл хүргэн ажиллахыг хүсье. Улс төрд хамаарал бүхий этгээдүүд, тухайлбал Л. Энх-Амгалан, түүний зээ дүүгийн бариулах гэж буй барилгын зөвшөөрөл, газрын зөвшөөрөл, барилгын зураг зэрэгт дүгнэлт үйлдсэн албан тушаалтнууд хууль, норм стандант зэргийг бүгдийг зөрчсөн байж болзошгүй тул энэ асуудалд анхаарч, сурвалжилж өгөхийг хүсье.
“Хотын төвд нэг ч барилга нэмж бариулахгүй” гэсэн үгэндээ эзэн болохыг Нийслэлийн засаг дарга Х. Нямбаатар танаас хүсэж байна. Эзэмшиж буй газраа сайн дураараа өгсөн хүнд барилга барьж болох газарт зөвшөөрөл өгөх замаар харилцан тохиролцоо хийж буй талаар мэдээлж байсан. Энэ асуудлыг ч мөн ийм байдлаар шийдэх гарц, боломжийг хайж, нийслэлийн төвд нэг ч гэсэн жижигхэн газрыг “бетонон ширэнгэ” болгохоос зогсоож, иргэдийн “аюулгүй орчинд амьдрах” үндсэн хуулийн эрхийг хангаж өгөхийг шат шатны албан тушаалтнуудаас хүсье.
Хүндэтгэсэн,
Helpful ReviewСБД-ийн 8-р хорооны иргэн