fbpx

Нэвтрэх

Өү Эм Эс ХХК нь 2011 онд Очир ХХК-н 100%-н хөрөнгө оруулалттайгаар байгуулагдсан бөгөөд хүнсний бүтээгдэхүүний хөргөлттэй агуулахын түрээсийн үйлчилгээ үзүүлдэг. Олон улсын стандартад нийцсэн, байгаль орчинд болон хүнсний бүтээгдэхүүнд хоргүй, хамгийн орчин үеийн техник технологийг ашиглан байгуулсан энэхүү агуулах байгууламж нь нийт 1000 м2 талбай, 3000 м3 эзлэхүүнтэй бөгөөд түргэн хөлдөөх өрөө, хөлдүү хадгалах 6 агуулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах өрөө, ачиж буулгах талбайгаас бүрдсэн цогц байгууламж юм. Агуулах байгууламжуудыг бүхлээр нь эсвэл хэсэгчлэн хувааж түрээслэх боломжтой юм.Хүнсний бүтээгдэхүүний чанар нь тухайн бүтээгдэхүүний үндсэн чанар, амт, үнэр, өнгө алдагдаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх нь хамгаас чухал бөгөөд энэ нь тухайн бүтээгдэхүүнийг хадгалах хадгалалтын горимоос маш их хамааралтай байдаг. Тэгвэл хадгалалтын горим нь хадгалалтын хэм, хэмийн тогтвортой байдал, хөлдөөлтийн гүн, ариун цэврийн шаардлага хангасан байдал, гадна орчноос тусгаарлагдсан эсэх, орох гарах урсгалын удирдлага гэх мэт маш олон зүйлсээс бүрддэг. Манай хөргөлттэй агуулах нь эдгээх бүх шаардлагуудыг олон улсын стандартын түвшинг 91% үзүүлэлттэйгээр хангадаг бөгөөд бид цаашид ч энэ үзүүлэлтийг улам дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Үнэлгээ өгөх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Үйлчилгээ
Үнэндээ тохирсон
Байрлал
Цэвэр байдал

Зарын эзэн Reputas ХХК ХХК

IT үйлчилгээ, ecommerce, e-learning үйлчилгээ үзүүлж МУ-ын ААН-ын нэгдсэн сүлжээ болон гадаад багштай онлайн сургалт, сургууль ажиллуулдаг. Манай вэв хуудас болон апп-аар компанууд өөрсдийгөө дотоод, гадаадад сурталчилж, шууд холбогдож, бүтээгдхүүнээ зарах боломжтой. Улмаар аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдхүүн боловсруулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, малчдын орлогыг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдхүүн үйлдвэрлэхэд нь туслах эрхэм зорилготой.