Очир ХХК нь 1992 онд Герман Улсад үйлдвэрлэсэн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий мод боловсруулах, модон эдлэлийн үйлдвэрийг ашиглалтанд оруулсан бөгөөд үүнээс хойш 24 жилийн хугацаанд нэг ч өдрийн зогсолтгүйгээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Монгол мастер мужаануудын ур ухаан шингэсэн төрөл бүрийн гадна болон дотор хаалга, гал тогооны иж бүрэн тавилга, шат, тавилга, төрөл бүрийн гадна дотор модон хийцүүдийг зөвхөн тухайн хэрэглэгчийн хүсэл сонирхолд нийцүүлэн цорын ганц хувилбар болон классик дизайнаар бүтээсээр ирлээ.Мод нь манай дэлхий дээр маш олон төрөл байдаг ба модон бүтээгдэхүүн хийх боломж, чанар, эдэлгээ даах чадвар, өнгө үзэмж, үнэр, эрүүл мэндэд хоргүй гэх мэт маш олон үзүүлэлтүүдээр ялгаатай байдаг билээ. Иймд бид энэ бүх үзүүлэлтүүдээр дэлхийд шалгарсан Малайзын улаан модыг үйлдвэрлэлдээ ашигладаг.Өнөөдөр дэлхий дахинд ой модыг сэргээн үржүүлдэггүй, эх дэлхий байгаль орчныг устгадаг, хууль бусаар олборлодог, хямд үнээр хууль бус наймаа хийдэг олон тооны газрууд байгаа нь харамсалтай. Харин манай үйлдвэр бидний эх дэлхийн уур амьсгалыг бүрдүүлэгч, хүчилтөрөгч үйлдвэрлэгч ой модыг хайрлан хамгаалж, үржүүлэн олборлодог хууль ёсны газраас худалдан авдаг гэдгийг энд онцлон тэмдэгдэж байна. Бусад үйлдвэрүүдтэй харьцуулахад манай үйлдвэр нь хэрэглэгчийн захиалгыг тоо хэмжээнээс үл хамааран гүйцэтгэх чадвартай нь манай техник технологийн, хүний нөөцийн өндөр хүчин чадалтайг батлан харуулдаг. Очир Вүүдс үйлдвэрийн хамт олон өнгөрсөн 24 жилийн хугацаанд мод боловсруулах, модон хийц тавилгын үйлдвэрийн салбарын хөгжлийг тодорхойлогч, тэргүүлэгч нь байсаар ирлээ. Манай үйлдвэрээс нийт 400 гаруй өндөр зэргийн мэргэжилтнүүд бэлтгэгдэж, их дээд сургуулиудын олон мянган оюутнууд дадлагажин Монгол Улсын өнцөг булан бүрт мод боловсруулах, модон эдлэлийн үйлдвэрүүдэд ажиллаж явааг бид энэ салбарт өөрийн оруулсан том хувь нэмэж гэж үздэг.Манай үйлдвэр нь Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн Газар, Засгийн Газрын яамд, агентлагууд, Монгол Улсад суугаа гадаадын элчин сайтын яамдууд, мөн MCS, MAK гэх мэт Монгол Улсын том групп компаниудтай хамтран ажиллаж ирлээ.
Хариулт үлдээнэ үү