IT үйлчилгээ, ecommerce, e-learning үйлчилгээ үзүүлж МУ-ын ААН-ын нэгдсэн сүлжээ болон гадаад багштай онлайн сургалт, сургууль ажиллуулдаг. Манай вэв хуудас болон апп-аар компанууд өөрсдийгөө дотоод, гадаадад сурталчилж, шууд холбогдож, бүтээгдхүүнээ зарах боломжтой. Улмаар аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдхүүн боловсруулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, малчдын орлогыг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдхүүн үйлдвэрлэхэд нь туслах эрхэм зорилготой.
bilguutei
12/27/2022 at 21:40Сайн байна уу? смарт карт компаний ажилтнуудаа ?
Helpful ReviewАвтобусны карт уншигч дээр АХМАД НАСТАН гэж дугардаг дуу авиаг хэнээр уншуулж бичиж суулгасан юм бэ? Маш муухай, сэжиг хүрмээр ой гутмаар сонсогдоод байх юм. Бусад авиа нь зүгээр. Харин АХМАД НАСТАН гэж дугарч байгаа хүн дуу авиагаа бичихдээ амандаа цэр, шүлстэй маш муухай дугарч байна. Тэр нь байнга сонсогдоод их хэцүү юм. Өмнө би энэ тухай гомдол гаргасан боловч ганц хүний санал гомдол чухал биш. Солонгост их мөнгө, цаг зарцуулж карт уншигч дээр энэ дуу авиаг суулгадаг. Тэгээд ч АХМАД НАСТАН гэж хэлж байгаа дуу авиа нь сэжгийн ой гутмаар биш, зүгээр гээд солихоос татгалзаад байсан юм. Муухай авиаг дахин бичиж солиулахад их мөнгө орно гээд байгаа бол хотын бүх хүний чихэнд сонсогдох энэ авиаг анхнаасаа өө сэвгүй цэвэрхэн бичүүлчихгүй яасан юм бэ? Гудамжинд цэр шүлсээ хаяж байгаа хүний авианаас ч илүү муухай, ой гутмаар сонсогдож байна. Эсвэл Монголын бохир заваан, буурай, болхи орчинд нь тааруулж хийгээд байгаа юм уу?