fbpx

Нэвтрэх

Наранбулаг-Хан ХХК нь 1994 онд гадаад, дотоод худалдааны чиглэлээр анх байгуулагдсан. 2002 оноос үүсгэн байгуулагчийн мэргэжлийн дагуу Авто замын салбарт замын барилга, зам засвар арчлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж Монгол улсынхаа бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.Бид Авто замын газар, Нийслэлийн авто замын газар, Гудамж төслийн нэгж болон байгууллага, хувь хүний захиалгаар авто зам, гүүрийн барилга, зам талбайн тохижилтын ажлыг чанарын өндөр түвшинд гэрээт хугацаанд нь хийж гүйцэтгэж байна.Наранбулаг-Хан ХХК нь өндөр мэдлэгтэй инженер, техникчдийн баг болон мэргэжилтэй ажилчдаас бүрдсэн чадварлаг, бүтээлч хамт олныг бүрдүүлэн ажиллаж байна.Зам барилгын ажилд шаардлагатай асфальт бетон хольцийн үйлдвэр, хүнд даацын машин механизм, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан бөгөөд авто замын хашлага, явган замын хавтан зэрэг бетон эдлэлийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.Манай хамт олон Нийслэлийн Авто замын газрын 2010, 2012 оны “Шилдэг аж ахуйн нэгж”, БХБЯ, Зам тээврийн яам болон дэд бүтцийн ТББ-уудаас зохион байгуулсан “Алтан цамхаг” ёслолын ажиллагаанаас 2012 оны “Авто замын шилдэг менежменттэй байгууллага”, “Best of Mongolia 2013” олон нийтийн санал асуулгаар 2013 оны шилдэг Замын компани, Гудамж төслийн нэгжээс 2014 оны шилдэг бүтээн байгуулагч компаниар тус тус шалгарсан.Наранбулаг-Хан ХХК нь 2002-2005 онд Авто замын газрын захиалгаар Улаанбаатараас Арвайхээрийн чиглэлийн авто замын засвар арчлалтын ажлыг хариуцан ажилласан бөгөөд сүүлийн арваад жил Нийслэл хотынхоо томоохон замуудын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг гэрээт хугацаанд нь чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсээр байна.

Үнэлгээ өгөх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Үйлчилгээ
Үнэндээ тохирсон
Байрлал
Цэвэр байдал

Зарын эзэн Reputas ХХК ХХК

IT үйлчилгээ, ecommerce, e-learning үйлчилгээ үзүүлж МУ-ын ААН-ын нэгдсэн сүлжээ болон гадаад багштай онлайн сургалт, сургууль ажиллуулдаг. Манай вэв хуудас болон апп-аар компанууд өөрсдийгөө дотоод, гадаадад сурталчилж, шууд холбогдож, бүтээгдхүүнээ зарах боломжтой. Улмаар аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдхүүн боловсруулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, малчдын орлогыг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдхүүн үйлдвэрлэхэд нь туслах эрхэм зорилготой.