fbpx

Нэвтрэх

Баазaaс 100км дотор ямар нэгэн суурин газаргүй зөвхөн нүүдэлчид амьдардаг. Элсэн манханууд дотроо “Хөтөл ус” нэртэй булаг нууртай говийн бяцхан төгөлтэй бөгөөд энд 7-р сарын 15-наас тэхийн шээг жимс боловсорч гүйцдэг. Ар бүрдийн элс нь өргөнөрөө 2-6км, уртаараа 20км орчим үргэлжилдэг. Зорголхайрхан ууланд очиж аргаль, янгир, бугын сүрэг үзэх боломжтой. “Ар Бүрд элс” бааз нь зочны 14 гэрт 32 зочин хүлээж авах боломжтой, байгальд хор нөлөөгvй зарчмаар ажилладаг. Нум сум харвах, тэмээ унаж үзэх, гүүний айраг уух, тарагны монгол архи нэрүүлж уух, гэр барьж үзүүлэх үйлчилгээг төлбөргvй үзүүлнэ. Зочны хүсэлтээр ямааны боодог, хонины хорхог хийж үйлчилнэ. Бааз нь нар салхины эрчим хүч, номын сан, халуун усанд орох шүршүүр, суултууртай жорлонтой. Морин аялал: 1995 оноос зохион байгуулсан. Жуулчид морио унаад, хоноглох жижиг гэр, майхан, гал тогоогоо тэмээн тэргэнд ачиж тогооч орчуулагчийн хамт 2-10 хоног аялах боломжтой. Энэ аяллаар та монгол гэр барьж сурах болон нүүдэлчдийн амьдралтай гүнзгий танилцах болно. Хоёр хоногийн аяллаар Багахайрхан ууланд очиж янгир үзээд буцахдаа Харийн нуур, Зорголхайрхан уулаар аялах болно. Хоёроос дээш хоногоор аялж байгаа аялагчид Сэнжит, Уушиг, Баянгийн уулаар аялж аргал, янгир, бугын сүргүүдийг үзэх боломжтой.Тэмээн аялал: 1997 оноос эхлэн зохион байгуулсан. Тэмээ унаж тэмээн тэргэнд гэр, майханаа ачиж 2-5 хоногоор аялан говийн байгаль, элсэн манханаар явж Хөтөл усны төгөлд галын наадам хийж амарна.Сакурагийн аялал: 2004 оноос эхлэн зохион байгуулсан. “Ар Бүрд элс” баазын эргэн тойронд 5-р сарын 20-30-ны хооронд элсэн дунд Сакура (буйлс) цэцэг өнгө өнгөөр алаглан ургадаг. Сакура цэцгийн баярыг нүүдэлчидтэй тэмдэглэх ховорхон боломж бий.Сумын наадам үзэх аялал: Сумын наадмыг зочид баазаас мориор очиж үзнэ. Морин уралдааныг гараанаас нь бариа хүртэл машинаар даган үзэж, бөхийн барилдаан үзэж, түрүүлсэн бөхтэй дурсгалын зургаа татуулах боломжтой.Бэсрэг наадам, Адуучдын баяр: Хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, морь уургалах, эмнэг сургах, уурга шүүрэх үзүүлбэр зэргийг багтаасан тус баярыг жуулчны байгууллагуудын захиалгаар хийнэ.After the democratic revolution in 1989, there arose the opportunity for private tour companies to operate in Mongolia. We started our famous steppe horse riding treks for some of those tour operators in 1995, and in 2001 we opened the Arburd Sands tourist camp. As members of several well-known nomadic horse-training families, we are experienced trainers and breeders, and have won 12 horse racing medals at the Naadam festival. We also have 15 years of experience leading horseriding expeditions in the Gobi, Central, Eastern and Western regions of Mongolia. We employ friendly and experienced local nomads to guide a variety of exciting horse and camel treks.Batbadrakh, one of the camp founders, started participating in horse races when he was 5. He won gold medals in the national Naadam Festival in 1973 and 1975 and the silver medal in 1974. He worked in Japan as a horse trainer for 3 years and now trains horses for the national Naadam festival. He has worked in tourism since 1995.

Үнэлгээ өгөх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Үйлчилгээ
Үнэндээ тохирсон
Байрлал
Цэвэр байдал

Зарын эзэн Reputas ХХК ХХК

IT үйлчилгээ, ecommerce, e-learning үйлчилгээ үзүүлж МУ-ын ААН-ын нэгдсэн сүлжээ болон гадаад багштай онлайн сургалт, сургууль ажиллуулдаг. Манай вэв хуудас болон апп-аар компанууд өөрсдийгөө дотоод, гадаадад сурталчилж, шууд холбогдож, бүтээгдхүүнээ зарах боломжтой. Улмаар аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдхүүн боловсруулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, малчдын орлогыг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдхүүн үйлдвэрлэхэд нь туслах эрхэм зорилготой.