Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодын тухай бүгдийг МинийХот – оос
Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоод нь бидний өдөр тутмын амьдрал, үйл ажиллагаатай нягт холбоотой байдаг. Цалинтай холбогдох асуудлууд, төлбөр тооцоо хийх, орон сууц худалдаж авах, хуримтлал бий болгох, зээл авах зэрэг бидний амьдралд зайлшгүй шаардлагатай үйл явдалууд нь бүгд банк санхүүгийн байгууллагатай холбоотой хийгдэг.
Бизнес эрхлэгчид мөн гүйлгээгээ хийх, санхүүгийн бусад хэрэгцээгээ хангахдаа банк түүнтэй холбогдох байгууллагуудад ханддаг билээ. Банкууд мөн өөрсдөө олон улсын банкуудтай харилцан үйлчлэлцэж, санхүүгийн үйлчилгээгээ гадаадад төдийгүй дотоодын үйлчлүүлэгчиддээ хүргэдэг.
Банкууд нь хөдөө орон нутгийн болон жижиг бизнес эрхлэгчдэд зээл олгодог бөгөөд энэ нь тус компанийн хөгжил дэвшилд чухал нөлөө үзүүлдэг. Энэ бүхнээс банк, санхүүтэй холбогдох бүхий л байгууллагууд та бидний амьдралд хэр их нөлөөлдөг болох нт харагдаж байна. Бидний өдөр тутмын амьдралд банктай холбогдолгүй шийдэх боломжгүй асуудал гэж байдаг шүүдээ.
Тиймээс МинийХот та бүхэнд банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодын тухай нээх, хаах цаг, байршил, холбогдох сувгуудын бүх мэдээллийг үнэ төлбөргүй хүргэж байна.
Зөвхөн хэрэглэгч гэлтгүй банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо эзэмшигч та бүхэн өөрсдийн байгууллагын танилцуулга, дэлгэрэнгүй мэдээлэлээ үнэ төлбөргүй байршуулах боломжтой. Байршил, үнэлгээ гэх мэт маш нарийвчлалтай хайлт хийгддэг платформ тул хэрэглэгчидэд маш хүртээмжтэй байх юм.