Bayankhad hunting star campГорхи Тэрэлжид байрлах Баянхад бааз нь Улаанбаатар хотоос 50км газарт ,эд хөрөнгө мал арвижуулдаг буян хишигтэй, нутгийн түмний “Баянхад” хэмээн нэршсэн хадны нөмөрт байрладаг.Манай жуулчны бааз нь нэг ээлжиндээ 90 хүн хүлээн авч үйлчлэх зоогийн газар, гаднаа зоог барих саравч, зочин байрлуулах гэр буудал, спортын талбай, машины зогсоолтой.Мэргэжлийн өндөр чадварай мастер тогооч Монгол, Солонгос, Европ хоолоор үйлчилнэ. Өглөөний хоол “Буфет” хэлбэрээр гардаг ба хоногийн төлбөртөө шингээсэн байдаг.Орчин үеийн стандартын шаардлага хангасан боловсон бие засах газар, халуун хүйтэн ус бүхий тохилог ариун цэврийн өрөө шүршүүртэй.380 вольт тасралтгүй найдвартай хангах эрчим хүч болон гүний худагтай.Бид жуулчид зочидод зориулан дараах үйлчилгээг нэмж нэмэлт үнэ төлбөргүй зориулж байна.Hunting star одон орон, танин мэдэхгүйн хөтөлбөр, ардын урлагын тоглолт номын сангийн үйлчилгээ, Open pub, задгай pub, спортын талбай.Жуулчдын хүсэлт захиалгын дагуу: Морин аялал, бэсрэг наадам, Монгол гэрт зочилж, Монгол ахуйтай танилцах, онвсон тоглоом нум сум харвах зэрэг үндэсний соёлтой танилцах, хорхог хийх.Hunting star astronomical program“Одны ангууч” одон орон танин мэдэхгүйн хөтөлбөрОдон орны тухай мэдлэгийг хамгийн ойлгомжтойгоох дэлгэц сүүлийн үеийн техник ашиглан тодорхой тайлбарлана. Энэ хэсгээс та огторгйү хичнээн уудам талаар мэдлэгийг олж авна.Компютерийн болон видео дүрсээр одон орны ерөнхий мэдээлэл болон тэнгэрт харагдах биетүүдийг нэг бүрчлэн тайлбарлаж өгнө. Таны яагаад гэсэн асуултанд тохирох бүх хариултыг өгнө.Хүн бүрт жижиг оврын дурангууд хөтөлбөрийн турш хэрэглүүлнэ.Том оврын дурангуудаа ажиглалаа хийж эхэлнэ. Дурангууд олон байгаа тул та харж амжихгүй үлдэнэ гэж бүү санаа зовоорой.Харагдаж байгаа биетүүдийг мэргэжлийн лазер чиглүүлэгч ашиглан энгийн нүдээр харагдаж байгаа байдал болоод хаана байдаг яаж олж болох талаар сургалт.Хүн бүрт чөлөөт цагийг олгоно. Асуулт хариулт гэх мэт. Дурангуудаар хүссэн зүйлээ ажиглах боломжыг олгоно.Хөтөлбөр орой бүр: 22:00-00.30 цагийн хооронд манайд буудалласан жуулчин бүрт үнэгүй хүрнэ. /манай хөтөлбөрийн хамгийн том дайсан бол цаг агаарын байдал бөгөөд тэнгэр цэлмэг байх шаардлагатай./
Хариулт үлдээнэ үү