fbpx

Нэвтрэх

Энэхүү хөшөөг үзэж сонирхох аяллын үед XIII зуун хэмээх цогцолбортой танилцаж болно. Тус цогцолбор нь Чингис хааны хөшөөт цогцолбороос зүүн урагш 36 км-т байрладаг бөгөөд XIII зууны үед Монголчууд хэрхэн яаж амьдарч, хөдөлмөрлөж байсныг бодитоор харуулах, тухайн цогцолборт ирсэн зочдод тэр цаг хугацаагаар аялсан мэт сэтгэгдэл төрүүлдэг бичил хаант улс юм. Цогцолбор нь 6 отогоос бүрддэг.Өртөө улаач, харуулын отог: Улаач нар зочдыг угтаж тухайн отогийн талаар танилцуулан газарчилна. Энэ отог дээр Та Монгол эзэнт гүрний цагаан сүлд болон Хар сүлдэнд мөргөж, Монгол цэргийн хуяг дуулга өмсөн зургаа авхуулж болно.Урчуудын отог: Урланд зочлон тухайн үеийн бүсгүйчүүд хэрхэн яаж эсгий урлал, ширмэл урлал, зээгт наамал, оёдол хатгамал хийж буй байдалтай танилцахаас гадна төмрийн дархан, модон эдлэлийн мужааны урлангаар ч зочилно. Энд Та XIII зууны үеийн гар урчуудын амьдралтай танилцаж, арвай будаа боловсруулах аргыг харж болно.Номын өргөө: Дэлхийд ганцхан “босоо бичиг” хэмээгдэх Монгол бичгийн үүсэл гаралтай танилцаж, тухайн үеийн бичгийн түшмэлүүдээр өөрийн нэрийг муутуу цаасан дээр бичүүлж авах боломжтой. Мөн энэхүү өргөөнд монгол бичгээр бичигдсэн ном сударууд хадгалагдан байдаг. Монголчуудын ном судар хадгалж ирсэн өв уламжлалтай танилцана.Малчны отог: Бэлчээр даган нүүдэллэх малчин айлд зочилно. Монголчуудын өдөр тутмын амьдралтай танилцаж, айраг цэгээ амсаж, цагаан идээ боловсруулах аргыг үзэж сонирхохын зэрэгцээ өөрсдөө ч гар бие оролцон хийлцэж болно. Морь тэмээ унаж эргэн тойрондоо аялахаас гадна морь малтай холбоотой ардын уламжлалт зан үйлийн үзүүлбэрүүдтэй танилцах боломжтой.Бөөгийн отог: Монголчуудын анхлан шүтэж ирсэн бөө мөргөлийн зан үйлтэй танилцаж, бөө удган хүний амьдардаг гэр сууц, хувцас хэрэглэлийг үзэж сонирхохоос гадна тэнгэр, газар лусын тахилга, бөөгийн буултанд оролцож хувь тавилангаа үзүүлэх, буян хишиг дуудуулах, засал ном хийлгэх боломжтой.Хааны өргөө: Та энэхүү өргөөнд Монгол үндэсний олон төрлийн идээ ундаанаас зооглож, хааны шадар сайд, жанжид, хатдын өргөөгөөр айлчлан тухлах болно.Хааны отогт түшиглэсэн гэр бааз: Жанжны өргөө – 4 бий. Тус бүр 3 ортой. Нэг гэрийн төлбөр 165 000 төг. Хатны өргөө – 2 бий. Тус бүр 2 ортой. Нэг гэрийн төлбөр 160 000 төг. Энгийн өргөө – 10 бий. Тус бүр 4 ортой. Нэг гэрийн төлбөр 130 000 төг. Нэг удаагийн хоолны үнэ – 10 000 төг. Монгол гадаад хүн хамаарахгүй. Тус хоолны цэсэнд: Борцтой, гурилтай шөл, үхрийн махан хуушуур, ногооны салат, сүүтэй цай, монгол боорцог багтана. Тус баазын үзвэрийн үнэ: Гадаад хүн 72 000 төг. Монгол хүн 26 000 төг. Өдрийн хоол дээрхи цэстэй адил нэг удаа багтана. Баазад хоноглож байгаа бол үзвэрийн үнэ төлөхгүйгээр үзэх боломжтой. Үзвэр гэдэг нь 6 үндсэн отогоор айлчилж монгол ахуй заншилтай танилцах юм.

Үнэлгээ өгөх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Үйлчилгээ
Үнэндээ тохирсон
Байрлал
Цэвэр байдал

Зарын эзэн Reputas ХХК ХХК

IT үйлчилгээ, ecommerce, e-learning үйлчилгээ үзүүлж МУ-ын ААН-ын нэгдсэн сүлжээ болон гадаад багштай онлайн сургалт, сургууль ажиллуулдаг. Манай вэв хуудас болон апп-аар компанууд өөрсдийгөө дотоод, гадаадад сурталчилж, шууд холбогдож, бүтээгдхүүнээ зарах боломжтой. Улмаар аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдхүүн боловсруулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, малчдын орлогыг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдхүүн үйлдвэрлэхэд нь туслах эрхэм зорилготой.