fbpx

Sign In

Кингкаймп брэнд нь 2002 онд үүсгэн байгуулагдсан залуу брэнд хэдий ч өдгөө АНУ, Орос, Франц, Япон, Монгол зэрэг дэлхийн 50 орчим улс оронд албан ёсоор худалдаалагдаж байна. Энэ нь уг брэндийн аялалын бараа бүтээгдэхүүн дэлхийн стандартад нийцэж, хэрэглэчдийн өндөр шаардлагад бүрэн нийцдэг гэсэн үг юм.Кингкаймп брэндийн гол зорилго нь хэрэглэгчийн байгалтайгаа нягт харилцах хэрэгцээ шаардлагыг хангахуйц өндөр чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Гэхдээ зөвхөн үйлдвэрлэл, нийлүүлэлт хийгээд зогсохгүй аялагчдийг байгал орчин, эх дэлхийгээ хайрлаж хүндлэхэд уриалах зорилготой. Уг брэндийн уриа үг нь LEARN TO LOVE OUTDOORS буюу ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЯ юм. Аялал зугаалгийн үед чанар муутай, зохицоогүй хувцас, хэрэгсэл авч явсанаар аялагч ая тух, аюулгүй байдалаа алдаж байгалын сайханыг мэдэрч чадахгүй сэтгэл хангалуун бус үлдэх явдал байдаг. Энэ бүхнийг нэг дор шийдвэрлэж байгал эх дэлхийнхээ сайханыг бахдан биширч, хайрлан хүндэтгэх сэтгэгдэлийг төрүүлэх, АЮУЛГҮЙ АЯЛАХ нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө Кингкаймп брэнд ажиллаж байна.Кингкаймп брэнд гэр бүлийн аялал зугаалга, явган аялал, машины аялал, уулын аялал болон чөлөөт үед өмсөж хэрэглэх өргөн сонголт бүхий хувцас хэрэгсэл, бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчдад санал болгодог ба загвар дизайныг Европын алдартай загвар зохион бүтээгчид зохиодог. Материал түүхий эдийг дээд зэргийн чанарын хяналтаар оруулж, байгалын хамгийн хүнд нөхцөлд шалгасны эцэст сонгон авч үйлдвэрлэлд оруулдаг.Кингкаймп брэндийн өндөр чанартай бараа бүтээгдэхүүн нь дэлхийн улс орон бүрт ГЭР БҮЛИЙН АЯЛАЛ ЗУГААЛГА гэсэн категорийн дор боломжийн үнээр зарагддаг нь худалдан авагчдийн сэтгэлд бүрэн нийцдэг. Брэндийн үнэт зүйл нь худалдан авагчид бөгөөд уулын, явган гэх мэт мэргэжлийн аялалыг бүр гэр бүлээрээ ч хийж болно. Гагцхүү хувцас хэрэгсэл нь хэт өндөр үнэтэй биш ч чанартай, аюулгүй байдал, тав тухыг хангасан байх ёстой юм.Таны аялалд амжилт хүсье!

Үнэлгээ өгөх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Үйлчилгээ
Үнэндээ тохирсон
Байрлал
Цэвэр байдал

Зарын эзэн Reputas ХХК ХХК

IT үйлчилгээ, ecommerce, e-learning үйлчилгээ үзүүлж МУ-ын ААН-ын нэгдсэн сүлжээ болон гадаад багштай онлайн сургалт, сургууль ажиллуулдаг. Манай вэв хуудас болон апп-аар компанууд өөрсдийгөө дотоод, гадаадад сурталчилж, шууд холбогдож, бүтээгдхүүнээ зарах боломжтой. Улмаар аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдхүүн боловсруулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, малчдын орлогыг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдхүүн үйлдвэрлэхэд нь туслах эрхэм зорилготой.