“Гранд Мед “ эмнэлгийн харьяа “Баатарван “ амралт , рашаан сувилалын цогцолбор нь Улаанбаатар хотоос 580 км, Эрдэнэт хотоос 180км Хутаг – Өндөр сумын Гуртын гүүрний дэргэд оршдог. Далайн түвшнээс дээш 900 метрийн өндөрт хүний зүрх судасны үйл ажиллагаанд нэн таатай нөхцөл бүрдүүлсэн байгалийн үзэсгэлэнт газар юм .Манай амралт,рашаан сувиллын цогцолбор нь 350 жилийн настай түүхт хүсэл биелүүлэгч энергээр тэтгэгч модны дэргэд байралдгаараа онцлог давуу талтай. Жилийн дөрвөн улирлын турш үйл ажиллагаагаа явуулж нэг ээлжиндээ 100-120 хүн хүлээн авах хүчин чадал бүхий цогцолбор юм .Орчин үеийн техник технологоор тоноглогдсон амрагч үйлчлүүлэгчийн тав тухтай орчинг бүрдүүлсэн люкс, хагас люкс,стандарт зэрэглэлийн өрөөнүүдээс сонгох боломжтой. Жуулчид , амрагчдад зориулсан гэр кемп нь 80-85 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд голын эрэг дагуу байрлах лоунж зэрэг нь таны хүсэл сонирхолд нийцэхүйц орчинтой . Бид нутгийн цэвэр хөрсөнд ургасан шим тэжээллэг эрүүл төрөл бүрийн хүнсний ногоог хоол хүнсэндээ хэрэглэдэг . Мөн сахарын өвчлөлтийг анагаах шидтэй их булагийн рашаан , ходоодны рашаан хүртэж . байгалийн үзэгслэнт ховор газар нутгаар аялан БААТАРВАН амралт рашаан сувилалын цогцолборт амарч сувилуулахыг урьж байна.
Хариулт үлдээнэ үү