fbpx

Нэвтрэх

Өсгүүн ХХК-ийн “Дуут Ресорт” амралт, аялал жуулчлалын цогцолбор нь Улаанбаатар хотоос баруун тийш 480 км-т орших Архангай аймгийн Цэнхэр сумын Халуун усны ам хэмээх байгалийн үзэсгэлэнт нутагт байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг. Манай жуулчны бааз нь 2009 онд байгуулагдсан бөгөөд орчин үеийн, өвөрмөц шийдэл бүхий интерьер дизайнтай, нутгийн урчуудын ур ухаан, барилга үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийг хослуулан ашиглаж барьсан модон хийцийн барилга, байгууламж, байгалийн сайханд амарч тухлах ая таатай орчим, алжаал тайлах халуун рашааны үйлчилгээгээрээ гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг ихээр татдаг.Дуут ресорт жуулчны баазыг амралт, аялал жуулчлалын цогцолбор болгон хөгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд цогцолборын төв байранд зочдод үйлчлэх үйлчилгээний газрууд байрладаг. Төв байр нь зочдын ая тухыг хангахуйц тохижилттой, цул модон хийцийн барилга бөгөөд дээд давхарт зочид буудлын өрөө болон нийтийн амралтын өрөө, номын сан, доод давхарт ресторан, байгалийн халуун рашааны бассейн бусад үйлчилгээний цэгүүд байрлаж таны сэтгэлд нийцсэн үйлчилгээг үзүүлнэ. Манайх зочид буудлын 15 өрөө, 20 гэр буудал, гэр бүлээрээ амрагчдад зориулсан 5 байрандаа нийт 120 зочин хүлээн авах хүчин чадалтай. Цогцолборын анхны төлөвлөлтийн дагуу жил бүр орчны тохижилтыг шинэчлэн сайжруулж 2016 онд 10 өрөө бүхий зочид буудлыг шинээр ашиглалтанд оруулсан бөгөөд цаашид сургалт, бясалгалын төв, үйлчилгээний цогцолбор зэргийг барихаар төлөвлөн ажиллаж байна. Монгол улсын аялал жуулчлалын баазуудын үйлчилгээний стандартыг үнэлэх эрх бүхий байгууллагаас 2013 онд “Хоёр цэцэг”-ийн зэрэглэлтэй жуулчны баазын гэрчилгээ авсан бид үйлчилгээний чанар стандартаа дээшлүүлэхэд байнга анхаарч ажилладаг.Байгалийн өвөрмөц тогтоцтой хослуулан барьсан халуун рашааны задгай бассейнд амарч тухлан цэвэр модон хийцийн, тохилог зочид буудал, гэрүүдэд байрлаж алжаал ядаргаагаа тайлж тухлан амрах таатай орчинг бид Танд зориулж бүтээлээ. Богино зайн төрөлжсөн аялалд оролцож, төрөл бүрийн спорт тоглоом тоглож алжаалаа тайлан цагийг хөгжилтэй өнгөрөөнө гэдэгт бид итгэлтэй байна. Манай найрсаг үйлчилгээ Таны амралтын мартагдашгүй сайхан дурсамжийг бий болгоно.Цэнхэр сумын халуун рашаан нь Архангай аймгийн төв Цэцэрлэг хотоос зүүн урагш 28 км-т далайн төвшнөөс 1860 м өргөгдсөн газар, хойд өргөргийн 47020”N, уртрагийн 101039”E цэгт оршино. Энэхүү халуун рашаан нь аглаг их ой, шугуйтай уулын ар хормойг даган ундардаг. Рашаан нь их гүнийх бөгөөд дөрөвдөгч галавын хурдас их боловч хөрсний устай холилдоогүй гарах тул 86°С халуун бөгөөд Монголдоо халуунаараа 2-т ордог. Цэнхэрийн халуун рашааны чанар нь ердийн шүлтлэг бөгөөд газрын гүнээс 1 секундэд 10 л ундран гардаг, хүхэрт устөрөгч, цахиурын нэгдэл агуулагдаг ашигт эрдэс бүхий рашаан юм.Тус халуун рашаан нь нөөц ихтэй, чанар сайн, байгалийн үзэсгэлэнтэй газар байрладаг зэргээрээ давуу талтай. Эрт дээр үеэс нутгийн зон олон энэхүү рашааныг эмчилгээний журмаар хэрэглэдэг байсан бөгөөд тэдгээрийн үлдэгдэл, ул мөр халуун рашааны ойр орчмоос олддог. Халуун рашаан нь үе мөч, мэдрэлийн өвчин, арьсны харшил өвчинд нэн тустай, таны алжаал ядаргааг тайлж, эрүүл мэндийг сэргээх гайхамшигтай үйлчилгээтэй.

Үнэлгээ өгөх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Үйлчилгээ
Үнэндээ тохирсон
Байрлал
Цэвэр байдал

Зарын эзэн Reputas ХХК ХХК

IT үйлчилгээ, ecommerce, e-learning үйлчилгээ үзүүлж МУ-ын ААН-ын нэгдсэн сүлжээ болон гадаад багштай онлайн сургалт, сургууль ажиллуулдаг. Манай вэв хуудас болон апп-аар компанууд өөрсдийгөө дотоод, гадаадад сурталчилж, шууд холбогдож, бүтээгдхүүнээ зарах боломжтой. Улмаар аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдхүүн боловсруулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, малчдын орлогыг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдхүүн үйлдвэрлэхэд нь туслах эрхэм зорилготой.