“Сайхан Газар” Бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл нь ахмад настанд монголын уламжлалт цагаан идээ, сүү, сүүн бүтээгдэхүүнээр үйлчилж, тэдний эрүүл мэндийг дэмжих чиглэлээр амралт, сувиллын үйл ажиллагааг улирлын чанартай явуулахаар байгуулагдсан анхны хувийн эрүүл мэндийн байгууллагын нэг билээ.Хатагтай Донгоны Ажигсүрэнгээр удирдуулсан нэг гэр бүлийн таван гишүүн 2 гэр нэг шавар байшинтай өөрийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө, фермийн мал аж ахуй дээрээ тулгуурлан анх 1997 онд үйл ажиллагаагаа эхэлсэн тус байгууллага өргөжин дэвжсээр өнөөдөр өөрийн гэсэн тогтмол үйлчлүүлэгчтэй, үйл ажиллагаа нь жигдэрсэн байгууллагын нэг болж чадлаа.Үйл ажиллаагаа явуулсан энэ бүх хугацааны турш бидний гол зорилгын хамгийн чухал нь тус байгууллагаар үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж байсаар ирсэн. Бид үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангаж чанартай үйлчилгээ үзүүлэхийн тулд өөрсдийн нөөц бололцоо, хөрөнгөөр сувиллын эмнэлэг, тусгаарлах байр, цайны газар, амрагчдын байр, сүү цагаан идээ боловсруулах байр, ажилчдын зуны байр, боловсон бие засах газар, худаг, халуун усны зэрэг нийт 25 барилга байгууламж, сагсан болон гар бөмбөг тоглоход зориулсан талбайг нэмж барьснаар өнөөдөр сувилал маань хоногт 200 орчим үйлчлүүлэгчдийг хүлээн авах хүчин чадалтай боллоо. Мөн боловсон хүчнийхээ мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сувиллын талбайгаа моджуулж, зүлэгжүүлэх тохижилтын зэрэг ажилд ихээхэн анхааран ажиллаж байна.Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газартай анх 2002 оноос эхлэн гэрээтэй ажилласаар ирсэн манай байгууллага 2009 оноос ахмадуудаа зөвхөн амраан сувилах бус тэдэнд мөн нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлэхээр болж мэргэжлийн байгууллагуудаас тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэл олгогдож байсан.Тэрчлэн, фермийн аж ахуй, ногоо тариалах зэрэг туслах аж ахуй эрхэлснээр сувиллынхаа сүүний хэрэгцээг 100%, махны хэрэгцээний 100%, хүнсний ногооны 70%-ийг тус тус хангадаг боллоо. Хоногийн хоолны цэсэнд цэвэр сүүн болон махан бүтээгдэхүүнээр ахмадууддаа үйлчилдэг.Бид тогтвортой үнийн бодлого баримтлахыг чухалчилдаг.Үйлчлүүлэгчиддээ үзүүлэх үйлчилгээӨвчний улмаас тусгай хоолтой, цагаан хоолтон үйлчлүүлэгсдэд сувиллын тогооч захиалсных нь дагуу сувиллын хоолыг ямар нэгэн нэмэлт үнэ хөлсгүйгээр, мөн өдөрт 2 удаа сүү, тараг, айргаар үйлчилдэг. Тэрчлэн, өглөөний цайнд бид өрөм, өглөө, өдрийн хоолны үеэр сүүтэй цайгаар үйлчлүүлэгсэддээ аливаа нэгэн хязгаарлалт хийхгүйгээр үйлчилдэг. Ахмад настангууд маань эмчийн зааврын дагуу шууд хотноосоо ямааны болон гүүний саамыг уух боломжтой.Сувилалд үйлчлүүлэхээр ирсэн бүх сувилуулагсдыг сувиллын эмч нэг бүрчлэн хүлээн авч даралтыг үзэн шаардлагатай нэгэнд эмнэлгийн картыг нь нээж өгч эмчилгээ санал болгон үйлчлүүлэгчийн өөрийнх нь хүсэлтээр эмэн болон эмэн бусбариа засал, бүтэн биеийн иллэг, цэгэн иллэг г.м эмчилгээг явуулдаг.Мөн амралт, сувиллын өрөөнд үйлчлүүлэгчдийн өөрсдийнх нь хүсэлтээр хуваарилалтыг хийдэг уламжлалтай.ХООЛНЫ ОРЦЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ “Сайхан Газар” ББН-ийн ахмадын нөхөн сэргээх СҮҮН сувилалд мөрдөгдөж байгаа хоолны орц, норм, илчлэгийг бид Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн Хоол судлалын төвөөс боловсруулж, Монголын Тогооч нарын Холбооноос 2003 онд гаргасан “Эмчилгээний хоол, үйлдвэрлэлийн технологийн карт” эмчилгээний сувиллын үйл ажиллагааны чиглэлээр ажилладдаг сувиллын байгууллагуудад зориулан гаргасан удирдамжийг мөрдлөг болгон ажилладаг.Насанд хүрсэн хүн манай орны нөхцөлд 1 хоногт дунджаар 2700 – 3200 ккал илчлэгтэй хоол хүнс хэрэглэснээр эрүүл явах үндэс тавигддаг бол бид тухайлсан амрагчийн өвчний байдлаас шалтгаалан хоногт дунджаар 3000 ккал орчим илчлэгтэй хоол хүнсээр үйлчилдэг.Манайхаар үйлчлүүлэх журам болон үнэ төлбөрУлсын Халамж, үйлчилгээний ерөнхий газартай байгуулсан гэрээ ёсоор ахмад настан энгийн өрөөнд 1 хоногт 25000 (хорин таван мянга) төгрөгөөр үйлчлүүлнэ. Ингэхдээ 15 000 (арван таван мянга) төгрөгийг улсаас, 10 000 (арван мянга) төгрөгийг тухайн ахмад настан хувиасаа төлнө.Манайхаар үйлчлүүлэхдээ:1. Сүүн сувилалд амрахаар ирэхдээ төлбөрөө бэлнээр төлнө. Буцахдаа манайхаас Халамжийн ерөнхий газраас олгосон эрхийн бичгээ авч тодорхой бичиг баримттайгаа цуг харъяа орон нутаг, дүүргийнхээ Халамж, үйлчилгээний хэлтсийн амралт сувилал хариуцсан мэргэжилтэнд бүрдүүлж өгнө.2. Харъяа дүүргийнхээ Халамж, үйлчилгээний хэлтсийн амралт, сувилал хариуцсан мэргэжилтнээс тодорхой бичиг баримтаа (иргэний үнэмлэхийн хуулбар, тэтгэврийн дэвтрийн хуулбар, тус амралтад амрах хүсэлтээ бичиж өөрийн харъяалагдах хорооны албан тушаалтнаар баталгаажуулна) бүрдүүлж өгснөөр амрах хоногоо тодорхой бичүүлсэн эрхийн бичгээ авч ирнэ. Энэ тохиолдолд хувь хүн амрах нэг өдрийн төлбөрөө 10 000 (арван мянга) төгрөгөөр тооцож эрхийн бичигтэйгээ хамт амралтын газарт тушаана.3. Амьжиргааны түвшин доогуур ахмад настан харъяа дүүргийнхээ Халамж, үйлчилгээний хэлтсээс лавлаж мөн 6 хоногоор амарч болно.Манай унаа Даваа болон Баасан гарагт өглөө 8:00-д Драмын театрын үүднээс (Төв номын сангийн замын баруун талд байрлалтай), мөн тухайн өдрүүддээ Таван шарын автобусны буудлын хажуухнаас 8:30-аас явна. Унааны төлбөр ирж очихын 10 000 төгрөг.Манай унаагаар үйлчлүүлж байгаа тохиолдолд сувиллын 91000190, 99510190 утсанд холбогдож бүртгүүлэхийг анхаарна уу.
Хариулт үлдээнэ үү