“Монгол Шилтгээн” ХХК нь анх “Гачуурт тур” ХХК нэртэйгээр 2001.08.22нд Гачуурт тосгон дах спорт амралтын цогцолборын үндэс суурин дээр гадаад дотоод худалдаа , аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдсан. 2004 оны 8-р сарын 11-нд “Гачуурт тур” ХХК гэсэн оноосон нэрээ “Монгол Шилтгээн” болгон өөрчилсөн болно. “Монгол Шилтгээн” ХХК нь Монгол Улсын иргэн С.Отгонбаатар, ХБНГУ-ын иргэн Клаус Бадер нарын хооронд байгуулсан гэрээний дагуу байгуулагдсан хязгаарлагдмал хариуцлагатай компани юм. Монгол Шилтгээн ” ХХК нь өөрийн “Монгол Шилтгээн ” зочид буудал, амралтын цогцолбортой ба уг цогцолбор нь 2003 оны 7 дугаар сараас үйл ажиллагаагаа эхэлж дотоод, гадаадын зочид жуулчдыг хүлээн авч байна. Цогцолбор нь Монголын эртний нийслэл Хар-Хорин хотын загвар, үндэсний уран барилгын өвөрмөц хэв маягаар баригдсан бөгөөд Улаанбаатар хотын төвөөс зүүн тийш 20 км зайтай Гачуурт тосгоны нутаг дэвсгэрт Туул голын эрэг Хар усан тохойн орчим байрладаг. “Монгол шилтгээн” цогцолбор нь улирлын чанартайгаар 5-р сараас 10-р cap хүртэл үйл ажиллагаа явуулах бөгөөд зочид буудлын орны тоо 100, нэг ээлжидээ 300 орчим хүн хүлээн авах хүчин чадал бүхий дээд зэрэглэлийн ресторан, 50 хүний суудалтай баар, амьд хөгжмийн тоглолт. массаж, бэлэг дурсгал, эртний эдлэлийн дэлгүүрүүд, бизнес төв, хурлын танхим “Чингисийн өргөө”, Монголын Эзэнт Гүрний цогцолбор, түүдэг галын павильон, бэсрэг наадмын талбайтай.. Зочид буудал нь орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 10 хагас люкс. 50 энгийн өрөөтэй. Үүнээс 16 өрөө нь Монголчуудын нүүдэлчин амьдралын хэв маягийг хадгалсан гэр буудалд, 24 өрөө нь сүм хэлбэрийн буудалд, 10 өрөө нь хэрмэнд байрладаг бөгөөд өрөө бүр Алтан ургийн хаад, Чингисийн өрлөгүүд, Монголын хатад, Монгол аймгуудын нэрээр нэрлэгдсэн. Буудлын өрөөний үнэ нь жуулчны ба жуулчны бус улирлаас шалтгаалахаас гадна люкс,хагас люкс, энгийн зэрэг өрөөний төрлөөс хамаарч тогтоогддог. Үүнээс гадна “Монгол Шилтгээн” ХХК нь Монголын ёс заншлыг гадаад дотоодын зочин гийчинд таниулах зорилгоор бэсрэг наадам, түүдэг галын наадам, XIII зууны үеийн Монголын Эзэнт Гүрнийг дүрсэлсэн байгууламжид долоо хоногт 2-3 удаа “Монголын нэг өдөр” тусгай хөтөлбөр зохион байгуулж байна. Энэхүү хөтөлбөрүүд нь Монголын ард түмний арвин баялаг түүх, соёл, зан заншилтай танилцаж, ардын язгуур урлаг, шашны зан үйл, уламжлалт тоглоом, баяр наадмыг үзүүлэхээс гадна хүссэн зочинд өөрийн биеэр мэдэрч оролцох боломж олгодог онцлогтой юм. Цаашилбал “Монгол Шилтгээн” ХХК нь дотоод гадаадын жуулчдад зориулсан олон шинэ үйлчилгээнүүд нэвтрүүлэх гэж байгаа ба Монголд ирсэн зочид гийчдэд мартагдашгүй таатай сэтгэгдэл үлдээж Монголд ирэх жуулчдын тоог нэмэхийг гол зорилгоо болгон ажиллаж байна .
Хариулт үлдээнэ үү