Манай бааз нь “Дуган хад” Аялал жуулчилалын цогцолбор нь Улаанбаатар хотоос хойд зүгт 108 км зайд Төв аймгийн Борнуур сумын нутагт байрладаг юм. Далайн төвшингөөс дээш 1200 метрт байгалын үзэсгэлэнт “тусгай хамгаалалтын” бүсэд Хэнтий нурууны салбар уул “Эрдэнэ” хайрханы өвөрт өвөрмөц сонин тогтоцтой “Дуган” 90˚ эгц босоо 70 орчим метр өндөр хадны дэргэд 66 га газрыг хамран оршдог. Та анги хамт олон, найз нөхөд, албан байгууллагаараа жилийн аль ч улиралд манайхаар үйлчлүүлэх боломжтой. Манай хамт олон амтат хоол тав духтай орчин, найрсаг хамт олноор та бүхэндээ үйлчилж байна.
Хариулт үлдээнэ үү