Олон улсын тээвэр зуучлалын төв нь 1993 онд УБТЗ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай байгуулагдан өнөөдрийн байдлаар Олон улсын тээвэр зуучлалын төв нь зөвхөн төмөр замаар төдийгүй авто зам, далайн тээврийн зуучлал болон тэдгээртэй холбоотой дагалдах бүх үйлчилгээг үйлчлүүлэгч, хэрэглэгчдэд хүргэж байна. Одоогийн байдлаар Монголын тээврийн зах зээлд 200 орчим тээвэр зуучлалын эрх бүхий аж ахуйн нэгжүүд ажиллаж байгаагаас идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа нь 60 орчим компани байна. Энэхүү өрсөлдөөнт зах зээлд ОУТЗТ нь сүүлийн 3 жилд ашигтай ажиллаж байгаа болно. Өнөөдөр бид 30 орчим орны 70 орчим тээвэр зуучлалын компаниуд, 130 орчин дотоод, гадаадын клиенттэй тээвэр зуучлалын гэрээний дагуу хамтран ажиллаж байна. Олон улсын тээвэр зуучлалын төв нь дараах үйлчилгээнүүдийг Та бүхэнд санал болгож байна.Монгол улсын нутгаар дамжин өнгөрөх тээвэрРеэкспортийн тээвэрЭкспорт, импортын вагон илгээлт, чингэлгийн тээвэрлэлтАгаарын тээврийн зуучлал Авто тээврээр “Хаалганаас хаалга” хүртэлх үйлчилгээЧингэлэг болон түүвэр ачааны тээвэрлэлтАюултай ачааны тээвэрлэлтХүнд, хэтрүү овор бүхий ачааны тээвэрлэлтТөслийн тээвэр Экспорт, импортын ачааны гаалийн бүрдүүлэлтГаалийн зуучлалын үйлчилгээТээврийн даатгалАзи Номхон далайн бүс нутгаас Европын чиглэлд чингэлгийн буухиа галт тэрэгний аялалАгуулах, ачаа хадгаламжийн ба талбайн үйлчилгээГаалийн баталгаат агуулахын үйлчилгээ ОУТЗТөв нь агаар, төмөр зам, авто замаар ба далайн тээврээр тасралтгүй, найдвартай үйлчилгээг чанарын өндөр түвшинд Танд хүргэх бөгөөд өөрийн мэдээллийн сүлжээг ашиглан ачааны талаарх мэдээллийг цаг тухайд нь шуурхай авах боломжийг Танд олгох болно. Олон улсын тээвэр зуучлалын төв нь Олон Улсын Тээвэр Зуучлагчдын Холбоо, Олон Улсын Гаалийн Зуучлагч Байгууллагуудын Холбоо, Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо, Монголын Үндэсний Тээвэр Зуучлагчдын Холбоо, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын гишүүн байгууллага бөгөөд эдгээр байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. Олон улсын тээвэр зуучлалын төвд өндөр мэргэшилтэй, гадаад хэлний өндөр мэдлэгтэй, тээвэр зуучлалын болон бизнесийн үйлчилгээний өргөн мэдлэгтэй, ачаа тээвэрлэх арвин туршлагатай, гар сэтгэл нийлсэн баг – хамт олон ажиллаж байна. Олон улсын тээвэр зуучлалын төв нь тээвэр, гааль, маркетинг, агаарын тээврийн зуучлалын хэлтэс болон терминал, авто тээврийн нэгж, хэсэгтэй, УБТЗ-ын АБТЭМАнги, Дархан, Эрдэнэт, Сүхбаатар, Замын-Үүд, Сайншанд, Эрээнцав өртөөдөд салбартайгаар ажил, үйлчилгээгээ явуулж байна. Олон улсын тээвэр зуучлалын төв нь гадаад, дотоодод нэр хүнд бүхий байгууллага бөгөөд манай байгууллагатай хамтран ажилласнаар Та бүхний бизнесийн өгөөж, үйлчилгээний цар хүрээ улам өргөжин тэлнэ гэдэгт итгэл төгс байна.
Хариулт үлдээнэ үү