Гэр ахуй буюу цэцэрлэгжүүлэлт, хувцас засвар захиалга, угаалга цэвэрлэгээний бараа, үйлчилгээний газруудын мэдээлэл. Таны орчин тойрон, сэтгэл ханамжийг дээшлүүлж чадах мэдээллүүд нэг дор
Сүүлийн үед хүмүүс амьдрах газраа сонгохдоо юу юунаас илүүтэйгээр хүрээлэн буй орчинг их анхаардаг болжээ. Хүмүүс байшин биш орчин худалдаж авья гэх болсон.
Үзэмжтэй, сайхан орчинтой газар амьдрах нь хүүхдүүд гэлтгүй том хүмүүст, гэр бүлийн бүхий л гишүүдэд; үүгээр зогсохгүй гэр бүлийн гишүүд хоорондын харилцаанд ч сайнаар нөлөөлөх нь бий. Харин эсэргээрээ эмх замбраагүй орчин нь хэн бүхэнд таагүй мэдрэмж төрүүлж, амьдралд нөлөөлдөг. Тиймээс та бүхэн өөрийн амьдардаг орчиноо сайжруулан, жишээлбэл цэцэрлэгжүүлэхийг хүсвэл МинийХот платформ нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л цэцэрлэгжүүлэлт, гэр ахуйтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын мэдээллийг нэг дороос үнэгүй хүргэж байна. Нэг онцлог нь, байршил, үнэлгээ гэх мэт аар маш нарийвчилсан хайлт хийх боломжтой юм.
Эмх замбараагүй байдал, хүүхэд, эцэг эх, гэр бүлийн уур амьсгал болоод хоорондын харилцаанд хэд хэдэн сөрөг үр дагавартай гэдгийг нотолсон байдаг. Өрхийн эмх замбараагүй байдал гэдэг нь байр байшин доторх эмх замбараагүй байдал, хүрээлэн буй орчны цэвэр бус байдлыг хэлдэг. Хамгийн чухал нь өрхийн эмх замбараагүй байдал нь гэр бүлийн сэтгэл хөдлөл, сурлагын амжилт, зан чанарын асуудлууд зэрэг хүүхдэд янз бүрийн үр дагавартай холбоотой байдаг.
Өрхийн эмх замбараагүй байдал нь асран хамгаалагчийн боловсрол, гэр бүлийн орлого, магадгүй гэр бүлд амьдардаг хүмүүсийн тоотой холбоотой байдаг бөгөөд үүнд асран хамгаалагчийн боловсролын түвшин доогуур, гэр бүлийн орлого бага, гэрт байгаа хүмүүсийн олонх нь үүнтэй холбоотой байдаг. Жишээлбэл, нэг судалгаагаар өрхийн эмх замбараагүй байдал нь эцэг эхийн боловсрол / IQ, эцэг эхийн сөрөг хандлага, эцэг эхийн халуун дулаан байдал, стресстэй үйл явдлуудаас гадна орчин тойрны буюу өрхийн аж ахуйн нөхцөл байдал ч гэсэн хүүхдүүдийн танин мэдэхүйн чадвар, оюуны чадвартай холбоотой болохыг харуулсан. Тиймээс өрхийн эмх замбараагүй байдал нь жишээ нь хүүхдэд хамгийн их нөлөөлж болзошгүй юм.