ХАЛЗАН УУЛЫН РАШААН СУВИЛЛЫН ГАЗАРХалзан уулын амралт сувиллын газар нь Улаанбаатар хотоос төмөр замын 22 дугаар зөрлөгөөс 40 гаруй км зайд эрт галавын хүрмэн чулуу, хайлмал царцдаас тогтсон хад асга, өнгөт чулуу бухий холбоо хоёр өндөрлөг байдаг. Холдоо бараатай говийн намхан уулын нэр нь Халзан-уул. Уулын баруун сугаас дэлхийд ховор рашаан булаг оргилон гардаг. Булаг зүтгэн зүтгэн жирэлзсээр элсэнд шургаж шавар намаг үүсгээд наранд хатаж оргүй болно. Цааш говийн их тал, хүрэн хөндий үргэлжлэх бөгөөд бороотой жил томоос том нуур тогтдог бол хур чийг багатайд шавар марз төдий болно.1960, 1970-аад онд Чойрт төвлөрөн манай тал хээрт геологийн тандалт судалгаа хийж байсан Оросын гиологичид анхлан энд өрөмдлөг хийсэн аж. Нэгэн өрмийн цооногоос шүлтлэг исгэлэн ус оргин гарчээ. Тэд мэдээж дээж авч шинжилгээнд явуулжээ. Төмөр, зэс, магни, хүхэр, цахиур зэрэг эрдэс бодис агуулсан рашаан ус болох нь тогтоогдож анх үйл ажиллагаа 1989 он амралтын сувилалын газар болон байгууллагдсан түүхтэй. Рашаан нь нөхөн сэргээх, физик эмчилгээ, бариа засал зэрэг үйлчилгээ үзүүлж эмчилгээ нь дотор эрхтэн, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд тустай бөгөөд цусанд дахь сахарын хэмжээг маш сайн бууруулдагаараа Монгол услад төдийгүй дэлхийд тэргүүлдэг рашаан Халзан уулын рашаан сувилал нь тал хээр говийн бүсийн заагт Ноён-уул, Хатан-уул, Гүнж-уул, Шар хад зэрэг толгодуудын дунд Их нартын хаднаас 10 км зайд оршдог. Зуны улиралд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд монгол орны өнцөг булан бүрээс ирж амралт сувилалын газарт эмчилгээ сувилгаа хийлгэхээр ирдэг амрагч ихтэй их хөлийн газар билээ.
Сайхантуяа
06/30/2024 at 07:58Халзан уулын рашаан
Helpful Review