Product Description
Репутас ХХК нь монгол компани бөгөөд хөдөө орон нутгийг хөгжүүлэх, малчдын амжиргааг дээшлүүлэх, монголоос экспортын бүтээгдхүүн үйлдвэрлэх зорилгоор малчдын гар дээрээс цэвэр монгол малын гаралтай дараах бүтээгдхүүнийг зах зээлийн үнээс дээгүүр 8 сарын 22-оос 9 сарын 30 хүртэл худалдан авна.
Та манай ханган нийлүүлэгч албан ёсоор болж, нийлүүлэгчийн дугаар хүртэх тул ирэхдээ заавал иргэний үнэмлэхээ авчраараа. Сонирхсон нийлүүлэгч нар өдөр, цагаа сонгон уулзах цагаа одооноос захиалж болно. Авах үнийг бид 8 сарын 15-аас энэ зар дээрээ байрлуулах болно.
Авах бүтээгдхүүнүүд:
- Гэрийн эсгий бүрээс
- Гараар хийсэн сур
- Эсгий ширдэг, сандалны суудал
- Борц
- Айрагны тос
- Шар тос
- Сүүлний тос
- Ясны тос
- Ноосны тос
- Чанартай, зузаан, цэвэр ааруул, ээзгий
- Удаан хадгалах боломжтой бяслаг
- Жамц давс
- Чацарганы тос
- Адууны дэл, сүүл
- Өнгөт чулуу, эрдэний чулуу бусад ашигт малтмалууд – гоёл чимэглэл хийх зориулалттай
- Монгол зөгийн бал, лаав
Захиалгаа өгөхдөө яг юу өгөх эсэхээ тодорхойлт дотор бичээрээ. Мөн эх орны үйлдвэрлэгч ААН-үүд бидэнтэй холбогдож, хүсэлтээ илгээнэ үү. Нэг газраас олон хүсэлт ирсэн тохиолд бид очиж авах тээвэр зохион байгуулж болно.
Reviews
There are no reviews yet.