fbpx

Нэвтрэх

Блог

Сүүлийн үеийн мэдээ
МУ-ын анхны шар хуудас, бизнес лавлах

МУ-ын анхны шар хуудас, бизнес лавлах

Миний хот www.miniihot.com монголдоо анх удаа ААН, ТББ-ийн нэгдсэн бизнэс лавлахын сүлжээг  вэвсайт болон аппликэйшнээр хүргэж байна. Гадаадад бол энэхүү үйлчилгээг ШАР ХУУДАС  гэж нэрлэдэг бөгөөд бүх компануудын нэр, хаяг, утасны дугаарыг үйл ажиллагааны ангилалд оруулж шар хуудастай ном болгон 1966 оноос хэвлэн, хэрэглэж иржээ. Сүүлийн үед шар хуудас нь онлайн дээр хэвлэгдэж, сошиал хаяг, вэв хуудсыг нь гаргадаг болсон байна.
Орчин үеийн эдийн засагтай хөл нийлж, бараа бүтээгдхүүнээ сурталчилж, үйлчлүүлэгч олох, компанууд үйлчлүүлэгчийг хооронд нь холбож өгөхөд шар хуудас зайлшгүй шаардлагатай.

Бид мөн шар хуудсын үйлчилгээг өөрийн хот, орон нутагт болох үйл явдалтай холбож, сурталчилгаа явуулж, бараа бүтээгдхүүнээ шууд зарж борлуулж, төлбөр авч, захиалга авах боломжыг нээж байгаараа нэн дэвшилттэй.

Манайх дараах үйлчилгээг өөрийн вэв хуудас болон гар утасны аппликэйшн дээр үзүүлнэ:
⦁ Компаны танилцуулга, хаяг, утас, вэв хуудас, сошиал хаягууд, холбогдох зургийг ҮНЭГҮЙ  хэвлэх
⦁ Компануудыг үйл ажиллагааны чиглэлээр нь ангилж, байршил, шалгуур үзүүлэлтээр нарийвчлан хайлт хийж олох. Улмаар газрын зураг дээр хайж, идэвхшүүлэн, мэдээг харж, өөртөө ойрхон ААН-ыг сонгох.
⦁ Үйл ажиллагаа, бүтээгдхүүнээ сурталчлах, бүтээгдхүүний жагсаалт, үнэ
⦁ Бүтээгдхүүнээ шууд зарж, төлбөрөө авч, эсвэл захиалга авах\хийх
⦁ Дотоод, гадаадын үйлчлүүлэгч тантай шууд холбогдох, эмайл, мессажаар харицах, утасдах
⦁ Сурталчилгаа, хямдрал зарлах, кюпон хэрэглэх, нээх хаах цагыг хэвлэх 
⦁ Таны хот орон нутагт болж байгаа үйл явдал, үзвэр, хямдралыг олж мэдэж, шууд захиалга хийх, билет авах, худалдах
⦁ Хувь хүмүүс өөрийн байр болон монгол гэрийг хувиараа  дотоод, гадаадын хүмүүст түрээсэлж, захиалга авч, төлбөрийг онлайн дээр хүлээн авах
⦁ Компани, зочид буудал, ресторан, эмнэлэгт цаг авах\тохирох, ширээ захиалах
⦁ Аялал жуулчлалыг хөдөө орон нутагт явуулхыг дэмжиж, нэмэлт орлого олход нь туслах
⦁ Үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, хөнгөлөлттэй сурталчилгаа явуулах
⦁ Үйлчлүүлэгчээс тухайн ААН-ын үйлчилгээний талаар үнэлгээ, саналаа бичиж хэвлэх

Манай РЕПУТАС ХХК-ы эрхэм зорилго бол монгол улсын хөгжлийг хурдасгаж, ААН-ийг хооронд нь болон гадаад, дотоодын үйлчлүүлэгчтэй холбож, шууд харьцах, олон нийтэд ил тод болж, бүтээгдхүүнээ сурталчлах боломжыг нээхэд оршино.

Reputas ХХК

View all posts by Reputas ХХК

IT үйлчилгээ, ecommerce, e-learning үйлчилгээ үзүүлж МУ-ын ААН-ын нэгдсэн сүлжээ болон гадаад багштай онлайн сургалт, сургууль ажиллуулдаг. Манай вэв хуудас болон апп-аар компанууд өөрсдийгөө дотоод, гадаадад сурталчилж, шууд холбогдож, бүтээгдхүүнээ зарах боломжтой. Улмаар аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдхүүн боловсруулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, малчдын орлогыг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдхүүн үйлдвэрлэхэд нь туслах эрхэм зорилготой.

Төсөөтэй зарууд

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *