“Элма-Хужирт” рашаан сувилал нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт байрлах байгалийн халуун рашаан, эмчилгээний чанартай шаврын орд газрыг түшиглэн хүн ардад эмчилгээ сувилгаа хийх чиглэлээр улсын хэмжээнд 2005 оноос хойш жилийн 4 улиралд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар байгаа салбартаа тэргүүлэгч рашаан сувиллын нэг юм.
Энхцэцэг
05/06/2023 at 03:42Анх удаа энэ сувилалд амарч эмчлүүллээ.
Helpful ReviewШавар,физик эмчилгээнүүд хийлгэсэн.
Эмчилгээ сувилгаагы үр дүн шууд гарч хөлийн мэдээгүй болсон байсан хуруунууд мэдээ орж ирсэн.
Өдрийн 4 хоол хангалттай сайн бхс амттай байсан.
Захирал Гэрэлмаа ажилчдаа болон амрагч эмчлүүлэгч нараа сайн зохион байгуулж хүний төлөө гэсэн сэтгэлээр хандаж байсанд сэтгэлийн зүгээс гүн талархал илэрхийлье.
Та нартаа хүний төлөөх сайхан ажил үйлс нь сүү мэт ариухан байж талархлын урмаар дэлгэрэн дэвжиж явахын ерөөл өргөе!
Б.Энхцэцэг