fbpx

Нэвтрэх

Баянзаг бааз нь Өмнөговь аймгийн төвөөс хойд зүгт – 100 км, тус аймгийн Булган сумаас зүүн зүгт -18 км, Баянзагийн загтай хоолойн хажууд Гүн-ус худагийн урд дэнж дээр 2003 онд жуулчинд үйлчлэх цэг нэртэй Боловсон ОО , халуун ус барьж ажлаа эхэлсэн. 2004 оноос гэр бааз болсон. 2005 онд баригдсан 2 давхар Мэлхий хэлбэртэй зоогийн газар нь доод давхартаа 50 хүн хүлээн авах багтаамжтай бөгөөд Монгол үндэсний болон Европ хоолоор захиалгаар үйлчилдэг. Дээд давхартаа чөлөөт цагаа өнгөрөөх, ардын урлагийн тоглолт хийдэг.Дэлхийд нээлт хийсэн палеонтологийн олдвороор алдартай Улаан шавар нь манай баазын урд 3 км-т харагддаг бөгөөд энэ газар нь орон нутгийн тусгай хамгаалалтанд байдаг юм.Баянзаг бааз нь эко буюу байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг эрмэлздэг. Нарны энерги ашиглан ус халаадаг төхөөрөмжөөр тоноглогдсон. Энэ нь гал түлэхгүйгээр байнгын халуун устай байх ба нэг зэрэг 4 хүн үйлчлүүлэх боломжтой. Гэрэл цахилгааны эх үүсвэрийг мөн нарны энергээр хангадаг тул үйлчлүүлэгчдийн амрах орчин , тав тухийг хангадаг юм.Тус бааз нь аялагч, жуулчидад зориулан тохижуулсан өргөн 2 ортой 10 гэр, 3-4 ортой 5 гэр, дотроо боловсон 00, цэвэр устай 1 гэр буудалтай.Үйлчилгээ: Чулуужсан мод болон яс үзүүлэхТэмээ унах болон тэмээн аялал хийхАрдын урлагийн тоглолт хийхХорхог хийх, гар болон сагсан бөмбөг тоглохДэлхийд нээлт хийсэн олдворуудын тухай танилцуулга хийхГовийн тойрон аялал зохион байгуулах“Дал хуудас” ХХК-ийн Баянзаг жуулчны бааз нь Өмнөговь аймгийн Булган сумын орон нутгийн тусгай хамгаалалттай газар Заган хоолойн дэргэд 2004 онд байгуулагдсан. Нэг ээлжиндээ 50 хүн хүлээн авах хүчин чадалтай, 20 ширхэг гэр буудалтайгаар үйл ажиллагаа явуулж байна.Бид байгальд ээлтэй орон нутгийн иргэдийн оролцоотой эко /нарны зайн систем, нарны энергийн халуун устай/ баазыг хөгжүүлэх зорилттой ажиллаж байна.50 хүний суудалтай мэлхий зоогийн газар нь Үндэсний монгол хоол /Борцтой гурилтай шөл, цуйван, хуушуур, хорхог г.м./, Европ хоолоор захиалгаар үйлчилнэ. Жуулчдад зориулсан 1.30 см-ийн өргөнтэй 2 ортой гэр буудал, 24 цагийн нарны зайн гэрэлтэй. Хосуудад зориулан тохижуулсан “Заан” өргөө нь дотроо телевизор, угаалтуур, ариун цэврийн өрөөтэй.10 хүнд зэрэг үйлчлэх халуун ус, ариун цэврийн 24 цагийн үйлчилгээтэй.

Үнэлгээ өгөх

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Үйлчилгээ
Үнэндээ тохирсон
Байрлал
Цэвэр байдал

Зарын эзэн Reputas ХХК ХХК

IT үйлчилгээ, ecommerce, e-learning үйлчилгээ үзүүлж МУ-ын ААН-ын нэгдсэн сүлжээ болон гадаад багштай онлайн сургалт, сургууль ажиллуулдаг. Манай вэв хуудас болон апп-аар компанууд өөрсдийгөө дотоод, гадаадад сурталчилж, шууд холбогдож, бүтээгдхүүнээ зарах боломжтой. Улмаар аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдхүүн боловсруулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, малчдын орлогыг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдхүүн үйлдвэрлэхэд нь туслах эрхэм зорилготой.