Манай бааз нь Ховд аймгийн Манхан сумын Хойт Цэнхэрийн голын ай сав газарт Нарийн давын аманд байрладаг. Гурван Цэнхэрийн агуйгаас 1 км, Нүхэн Өтөгийнхадны сүг зургаас 4 км, Ишгэн толгойн хадны сүг зургаас 30 км, Орхи Цахирын агуйгаас 12 км , Рашаантын амны байгалийн цогцолбор газраас 100 км зайд байрладаг.Жуулчны бааз: нь 15 гэр буудалтай, орон нутгийг судлах музей, ресторан, гал тогооны байр, гүний халуун хүйтэн устай. Нутгийн хөрсөнд ургасан хүнсний ногоо, жимсээр дайлж, төрөл бүрийн амтат хоолоор үйлчилнэ. Караоке, баруун монголын дуу хуураар цэнгүүлж, бэсрэг наадам, үндэсний тоглоом, наадгай, аман зохиол хэлэлцэн, туульс хайлна. Захчин түмний соёлтой танилцуулахаар нутгийн айлд зочлуулна.Шигтгээ: Оросын алдарт академич А.П.Окладников “Бидний өмнө яахын аргагүй дээд палеолитийн үед хамаарах Төв Азийн эртний болоод уран сайхны үнэ цэнэтэй дурсгал байна. Энэхүү дүгнэлт нь гагцхүү Монголын хувьд бус түүх, соёлын ухагдахуунаараа өргөн их ач холбогдолтой билээ” хэмээжээ.
Хариулт үлдээнэ үү