Оргил рашаан нь нүүрсхүчлийн хийтэй, сул хүчиллэг орчинтой, геохимийн исэлдэх төлөвтэй, гидрокарбонат, кальци-магнийн найрлагатай, сул эрдэсжилттэй, төмөр, цахиур, лити, стронци, цези, манган, цайр зэрэг биологийн идэвхит бичил элэментүүдийг агуулсан хүйтэн рашаан юм.Өвчилсөн хэсэгт дулааны нөлөө үзүүлж судасыг тэлснээр тэр хэсгийн эд эсийн цусан хангамжийг сайжруулж, мэдрэлийн төгсгөлийн цэгт цочрол үзүүлснээр төв мэдрэлийн систем, вегетатив мэдрэлийн үйл ажиллагааг сэргээж бодисын солилцоог сайжруулан үрэвслийг дарж өвчин намдаана.Өвчтний биеийн байдал өвчний онцлогт тохируулан Электрофорез, УВЧ, Ультразвук, Улаан гэрэл, Амплипульс, Электросон, Искра, Полюс, Поток, УФО зэрэг аппаратын 20 гаруй төрлийн эмчилгээ хийж байна.
Хариулт үлдээнэ үү