fbpx

Нэвтрэх

Компьютрын програм, монгол ба гадаад хэл, ой тогтоолтыг гүнзгийрүүлсэн ерөнхий боловсролын онлайн сургууль

Баянгол дүүрэг, Замчдын гудамж, Богд ар хороолол, Ulaanbaatar, Sukhbaatar Duureg, 46, Mongolei

Манай онлайн сургууль Fulminis online school гадаад хэл, компьютрын програм, математик ой тогтоолтын гүнзгийрүүлсэн сургалтыг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөртэй хослуулан 100% онлайн дээр Германы онлайн сургуультай хамтран тэдний вэв платформыг ашиглан орно.

ХЯМДРАЛ: 8 сарын 1 хүртэл 20% хямдралтай

Гадаад хэл: англи хэл – 3-р ангиас, орос ба герман хэл 5-р ангиас аль нэгийг нь сонгон 12 анги дуустал үзнэ. Англи хэлийг бичгийн ба аман шалгалтаар Кэмбриджын В2 сертификат түвшинд хүргэнэ. Өөрөөр хэлбэл нэмэлт, гүнзгийрүүлсэн англи хэлний боловсрол олгоно.
Мэргэжлийн гадаад багштай.
Төгсөхдөө англи, ба герман юмуу орос 2 үндсэн гадаад хэлтэй болж төгсөнө.

7-р ангиас түүх юмуу газар зүйн хичээл англи дээр, 9-р ангиас комьютрын програмын хичээл англи дээр орно.

Хэлний ба компьютрын програмаар гүнзгийрүүлэн 9-р ангиас нь хэлний ба компьютрын гэж хүүхдүүдийг өөрсдийн хүсэлтийн дагуу 2 салгана. Хэлний гүнзгийд дахин 5-р ангиас сонгоогүй үлдсэн герман юмуу орос хэлийг шинээр сурч В1 хэмжээнд хүртэл сурна. Өөрөөр хэлвэл хэлний гүнзгийний хүүхдүүд 3 гадаад хэлтэй төгсөнө.  Компьютрын гүнзгий дахин шинээр хэл үзэхгүй математик, компьютрын програм гүнзгийрч үзнэ.

Монгол хэл, зан заншил: Монгол хэлийг гүнзгийрүүлэн монголын шилдэг уран зохиол, эзэн Чингис, эх орон, байгаль, монголын түүх. соёл, дуу, шүлэг, хөгжим, аав ээж, эх оронч үзлийг  төлөвшүүлхийг зорино.

Ой тогтоолт: Ой тогтоох чадавхыг нэмэгдүүлэх хичээлийг 4-р ангиас эхлэн орно.

Компьютрын програм: 6-р ангид 10 хурууний бичээч, 7-8 анги компьютрын программын үндэс, онолыг сонирхолтой, анимайшн хэлбэрээр орно.
9 ангиас JAVA программын хэл, програм код бичинэ.

Хөгжим, биеийн тамир: онлайн фитнес, бүжиг, хөгжмийн хичээл орно.

Сургалтын онлайн платформ: Fulminis online school
Манай E-learning сургуулийн платформ, вэбсайт болон мобайл апп ашиглан суралцах;
Бүх сургалт, онлайн хичээл, видео, тасарсан лайв хичээлууд, дасгалын ажил, даалгаварт 24 цагийн турш нэвтрэх боломжтой;
Багш лайв хичээл ZOOM дээр орно.
Ном, тараах материал бэлэн байрлуулна.
Анги, хичээл бүрээр ангилсан.
Хүүхдүүд өөрийн ангидаа нэвтрэн орж, хичээлээ үзэж, хоорондоо болон багштайгаа холбогдож, материал дээр ажиллаж, даалгавраа хураалгана.

Шалгалт, дүн:
Жилд үндсэн хичээл 4 удаа, туслах хичээл 2 удаа шалгалттай. Шалгалтыг биечлэн цаг тохирон авна.
Дүн нь гэрийн даалгавар 10 хувь, хичээлийн оролцоо 10 хувь, аман шалгалт 20хувь, бичгийн шалгалт 60% гэж тооцож дүгнэгдэнэ.

Мөн хүүхдүүд 6-р ангиас эхлэн жилд 2 удаа өөрсдөө хичээлээ сонгон 15 минутын илтгэл тавьснаар ирээдүйн удирдах менежер бэлдэж, олны өмнө гарч өөрийгөө ойлгуулах, хүмүүсийг ухуулах чадавхыг төлөвшүүлнэ. .

Хичээл өдөр болгон 8- аас 14 цаг хүртэл орно. Гэрийн даалгавар өдөр болгон өгч хууралгана. Багш хичээлд байгаа хүүхдийг харах боломжтой учраас онлайн хичээлд байнга ирц бүртгэж, оролцох шаардлагатай.
Хичээл 2021 оны 9 сарын 1нд эхэлнэ. Одооноос бүртгэж байна. Ангидаа 25-30 хүүхэдтэй.

Сургалтын төлбөр: Жилд бага анги 2500 евро, дунд ба том анги 7500 евро. Анги болгон 40 хүүхэд бүртгүүлсэн тохиолд эхэлнэ.  Эсрэгээр олон хүн бүртгүүлсэн тохиолд илүү хямдрал үзүүлж зарим хэсгийг буцааж өгнө. Хүүхдийн тоо бүрдээгүй тохиолд тухайн анги эхлэхгүй төлбөрийг буцааж олгоно.

Манай сургуулийн гол зорилго нь орчин үеийн зах зээл дээр өрсөлдөхүйц үндсэн ба гадаад хэл, компьютрийн мэдлэгтэй өсвөр үеийг бэлдэж, монгол хүүхдийн оюуны чадавхыг хөгжүүлж, монгол нутгаа хайрладаг жинхэнэ эх оронч хүмүүжилтэй, чадвартай иргэн болгон хүмүүжүүлэхэд оршино.

Шинж чанарууд

Video

Үнэлгээ өгөх

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Үйлчилгээ
Үнэндээ тохирсон
Байрлал
Цэвэр байдал

Баталгаажсан зар

Захиалга

Нэмэлт үйлчилгээнүүд 0
Зочнууд 1
Зочнууд
Захиалга хийхээр нэвтрэх
Одоо хаалттай байна

Онгойх цаг

  • 1 дэх өдөр 08:00 - 16:00
  • 2 дахь өдөр 08:00 - 15:00
  • 3 дахь өдөр 08:00 - 15:00
  • 4 дэх өдөр 08:00 - 15:00
  • 5 дах өдөр 08:00 - 15:00
  • 6 дахь өдөрХаасан
  • 7 өдөр Хаасан

Зарын эзэн Bataa Репутас ХХК

Bataa Banz

Репутас ХХК нь шар хуудас, бизнес лавлах болон ажлын зах, хөдөлмөрийн биржийн онлайн вэв платформ, гар утасны апп дээр, онлайн ерөнхий боловсролын сургууль, гадаад хэлний онлайн сургалтуудыг E-learning платформ ажиллуулдаг мэдээлэл технологын компани юм.

хүн дуртай хэмээн тэмдэглэлээ

Мессеж хүлээн авагч

    Холбоо барих арга

    [recaptcha]