“ТҮМЭН ХААН” амралт, аялал жуулчлалын цогцолбор нь байгалийн үзэсгэлэн цогцолсон Хан Хэнтий нурууны Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалтын газарт Улаанбаатар хотоос засмал замаар 70 км, сайжруулсан замаар 5км-т байрладаг.Манай бааз нь бүх талаараа Хэнтий нурууны сүрлэг уулс ой тайгаар хүрээлэгдсэн, хүйтэн булгийн ус, цэнгэг агаар, буга гөрөөс болон олон төрлийн жигүүртэн шувууд, төрөл бүрийн эмийн ургамал, цэцэг алгалсан онгон байгаль, олны хөл шуугианаас зайтай нам гүмхэн тохилог орчинд байрладагаараа гадаад, дотоодын аялагчдын анхаарлыг ихээр татдаг.Тус жуулчны бааз нь 2011 онд байгуулагдсан бөгөөд үйлчилгээний цогцолбор мөн 2-4 зочин байрлах 18 гэр бүхий нийт 60 зочин хүлээн авах хүчин чадалтай.Үйлчилгээний цогцолбор нь зочдын ая тухыг хангахуйц тохижилттой бөгөөд 1-р давхарт ресторан, караоке ,билляард зэрэг үйлчилгээтэй.Байгалийн сайханд, төрөл бүрийн спорт тоглоомоор наадан цагийг хөгжилтэй өнгөрөөн, алжаал ядаргаагаа тайлж тухлан амрах таатай орчин, бусад хөтөлбөрүүд таныг уйдаахгүй.Манай найрсаг үйлчилгээ Таны амралтын мартагдашгүй сайхан дурсамжийг бий болгоно.Манай найрсаг хамт олон Танд дараах үйлчилгээг санал болгож байна. Үүнд:Зочид тухлах монгол гэрОрчин үеийн тохилог монгол, европ ресторанБилляардКараокеБэлэг дурсгалын дэлгүүрХурлын заалАлжаал тайлах массаж, гоо сайхан4-8 хүний душБоловсон ариун цэврийн өрөөХувцас угаалга, индүүдлэгМашин угаалгаИнтернет болон утас, шуудангийн үйлчилгээСпорт тоглоомууд /үндэсний болон бусад/Галын наадамХорхог, боодог, шорлог гэх мэт монгол үндэсний хоол“ТҮМЭН ХААН” жуулчны баазын цогц үйлчилгээ нь таны сэтгэлд нийцэж мартагдашгүй дурсамж үлдээх болно.
Хариулт үлдээнэ үү