“Оршил ресорт” амралтын цогцолбор нь жилийн 4 улиралд танд үйлчилнэ. Манай хамт олон танд найрсаг үйлчилгээ, цэвэр тохилог орчин, амт чанартай эмээгийн гарын хоолоор үйлчилнэ.Баянзүрх дүүргийн 20-р хороо Шар хоолойн аманд байрлах “Оршил ресорт” 4 улирлын амралтын газар нь Улаанбаатар хотын төвөөс 60 минут, 30км орчим зайд буюу буюу Монгол шилтгээн цогцолбороос 18км-ын зайд байрладаг. “Оршил ресорт” нь Хэнтийн нурууны салбар уулсын хэсэг болох 2200 метрын өндөртэй Хүүш хайрханы бэлд ойн төгөл, горхи, уул гээд байгалийн үзэсгэлэнт хэв шинжийг цогцлоосон, Улаанбаатар хотын гадна орших, амарч тухлахад хамгийн тухлаг, нам гүм таатай орчин юм. Бид нэг удаагийн ээлжээр 60 хүртэлх хүнтэй хамт олны захиалгыг авах хүчин чадалтай бөгөөд халуун, хүйтэн устай зочид буудлын өрөөнүүд болон шалны халаалттай модон байшин, гэр амралтаас сонголтоо хийж амрах боломжтой. Орчин үеийн тохижилт бүхий манай амралт нь, ресторан, гадна арга хэмжээ зохион байгуулах боломжтой задгай тайз, сагс болон воллейболын талбай, ширээний теннис, дартс, өвлийн байранд болон гадаа хүүхдийн тоглоомын талбай, явган болон морин аялал зэрэг таны амралтыг таатай болгох бүхий л үйлчилгээг үзүүлж байна.
Хариулт үлдээнэ үү