Байгалийн гоо үзэсгэлэн, амарч зугаалах тав тух, идэвхтэй амралтын орчин хосолсон шинэ жуулчны бааз үүд хаалгаа нээлээ. Тус жуулчны бааз нь Улаанбаатар хотоос зүүн тийш 55 км-т гадаадын жуулчид, дотоодын аялагчдын очих дуртай газрын нэг Горхи-Тэрэлжийн нутаг, Гялалзахын ам хэмээх байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Нэг ээлжиндээ 55-65 хүн хүлээн авах хүчин чадалтай.
Хариулт үлдээнэ үү