fbpx

Нэвтрэх

БИШРЭЛТ ЗОЧИД БУУДАЛБИДНИЙ ТУХАЙМанай зочид буудлын сайтаар зочилж байгаа Танд баярлалаа.”Бишрэлт” зочид буудал нь 1996 оноос үйл ажиллагаа явуулж байгаа ба Монгол улсын зочлох үйлчилгээний салбарын туршлагатай зочид буудлуудын нэг бөгөөд 2015 онд иж бүрэн засвар хийж дээд зэрэглэлийн зочид буудал боллоо.Тус зочид буудал нь хотын төвийн “А” зэрэглэлийн бүсэд байршдаг бөгөөд онгоцны буудлаас 19 км, төмөр замын төв буудлаас 2 км, Засгийн газрын ордноос 1 км, томоохон бизнес, соёл урлаг, худалдааны төвүүдэд ойрхон оршдог юм.Зочид буудал нь орчин үеийн хийц бүхий тавилга, олон улсын ярианы эрхтэй телефон утас, 125 суваг бүхий HD телевиз, мини бар, сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон угаалгын өрөө зэрэг зочны ая тухыг хангасан 28 дээд зэрэглэлийн өрөөтэй. Өрөөний үнэд өглөөний хоолны үнэ багтсан бөгөөд Танд хувцас угаалга цэвэрлэгээ, бизнес төв, такси дуудлага, онгоц болон галт тэрэгний буудлаас тосох хүргэх, автомашины түрээс, өглөө сэрээх үйлчилгээ зэрэг олон үйлчилгээг үзүүлэх болно.Мөн 250-300 хүний суудалтай ази, европ хоолны “Embassy” ресторан, 50-200 хүний суудалтай хурлын 2 танхим, 8-20 хүний суудалтай 3 тусгай өрөөндөө Таны хүлээн авалт, ажил хэргийн уулзалтыг өндөр түвшинд зохион байгуулахаас гадна амралтаа хөгжилтэй өнгөрүүлэх дээд зэрэглэлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон караоке, билльярдыг бид санал болгож байна. Танд манай буудлын найрсаг, туршлагатай хамт олон үйлчлэхдээ баяртай байх болно.

Үнэлгээ өгөх

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Required fields are marked *

Үйлчилгээ
Үнэндээ тохирсон
Байрлал
Цэвэр байдал

Зарын эзэн Reputas ХХК ХХК

IT үйлчилгээ, ecommerce, e-learning үйлчилгээ үзүүлж МУ-ын ААН-ын нэгдсэн сүлжээ болон гадаад багштай онлайн сургалт, сургууль ажиллуулдаг. Манай вэв хуудас болон апп-аар компанууд өөрсдийгөө дотоод, гадаадад сурталчилж, шууд холбогдож, бүтээгдхүүнээ зарах боломжтой. Улмаар аялал жуулчлал, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдхүүн боловсруулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, малчдын орлогыг нэмэгдүүлэх, экспортын бүтээгдхүүн үйлдвэрлэхэд нь туслах эрхэм зорилготой.