Манай компани:-Гүний худгийн болон гидрогеологийн хайгуулын өрөмдлөгө, судалгаа-Тэсэлгээний өрөмдлөгө-Гадаад худалдаа : -цахилгаанаар халдаг шал-өрмийн багаж сэлбэгийн худалдаа, нийлүүлэлт-өрмийн машин, компрессорын захиалга, нийлүүлэлт-гүний худгийн тоног төхөөрөмж нийлүүлэлтзэрэг чиглэлүүдээр ажиллаж байна.Гүний худгийн болон гидрогеологийн хайгуулын өрөмдлөгийн чиглэлээр Байгаль Орчны Яамны тусгай зөвшөөрөлтэйгөөр POWER 4000, POWER 6000, POWER 9000, маркийн 250 метр хүртэл 4”-10” хүртэл диаметрээр өрөмдөх хүчин чадал бүхий өрмийн машинууд, INGERSOLLRAND-900, INGERSOLLRAND-750, ATLAS COPCO XRV-350 маркийн 21-25 барын хүчин чадал бүхий хийн компрессоруудыг ашиглаж өрөмдлөгийн ажлыг гүйцэтгэж байна. Бид өнгөрсөн хугацаанд айл өрхийн хэрэглээний гүний худгууд болон үйлдвэр аж ахуйн байгууллагуудын захиалгаар үйлдвэрлэлийн зориулалттай гүний худгууд, олон улсын байгууллагуудын захиалгаар ус түгээгүүрийн худгууд, сум дүүргүүдийн усан хангамжийн болон бэлчээрийн зориулалт бүхий худгуудын ажлыг амжилттай гүйцэтгэж захиалагчдад хүлээлгэн өгч байна. 2007 онд ХХААЯ-наас зарласан бэлчээрийн зориулалттай инженерийн хийцтэй худгийн ажлын тендерт ялж Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор, Шарын гол зэрэг сумуудад 36 шинэ худаг гаргаж, түүний барилга байгууламжийг иж бүрнээр гүйцэтгэж хүлээлгэн өгсөн туршлагатай. Бидний гүйцэтгэж хүлээлгэн өгсөн гүний худгууд Монгол орны өнцөг булан бүрт тухайлбал Улаанбаатар хотын бүх дүүргүүдэд, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь, Өмнөговь, Булган, Говь-Сүмбэр, Төв, Архангай, Өвөрхангай , Ховд зэрэг аймгуудад зориулалтын дагуу ашиглагдаж байна. Сүүлийн жилүүдэд бид уул уурхайн томоохон компаниудын захиалгаар гидрогеологийн хайгуул судалгааны ажлыг иж бүрнээр нь хийж , шаардлагатай тохиолдолд шугам хоолойн ажлыг давхар гүйцэтгэж байна. Тухайлбал: 2012 онд Дорноговь аймгийн Айраг суманд БНСУ-ын хөрөнгө оруулалттай FOOSUNG компаний гидрогеологийн хайгуул судалгаа, шугамын угсралтын ажил, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт FOCUS MM компаний захиалгаар төмрийн хүдрийн ордын усан хангамжинд зориулж гидрогеологийн хайгуул судалгааны ажлуудыг хийж захиалагч нарт хүлээлгэн өгсөн болно. Тэсэлгээний өрөмдлөгийн чиглэлээр дээрхи машин тоног төхөөрөмжүүдээс гадна FURUKAWA маркийн 30метр хүртэл өрөмдөх хүчин чадал бүхий тэсэлгээний зориулалтын өрмийн машиныг оруулж ирэн ажиллаж байна. Мөн БНСУ-аас өрмийн багаж болон өрмийн машин, компрессор, тэдгээрийн сэлбэг хэрэгслийг ажлын 5-14 хоногт захиалан бусад ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудад нийлүүлж байна. Манай нийлүүлдэг багаж нь БНСУ-даа нэр хүнд бүхий FALCON ENG фирмийн багажнууд бөгөөд монголын ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд хэрэглэж чанарын өндөр үнэлэлт авсаар байна. Бид 2012 онд гидрогеологийн өрөмдлөгө хийдэг 20 гаруй компанид дээрхи багаж тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж 2013 оны эхний ээлжийн захиалгуудыг авсаар байна. Бид өндөр чанар, хямд үнэ, түргэн шуурхай захиалга нийлүүлэлтийн зарчим баримтлан ажиллаж байгаа бөгөөд зарим өндөр үнэтэй багаж тоног төхөөрөмжүүдийг харилцагч байгууллагууддаа дотоодын лизинг, зээлийн гэрээгээр нийлүүлдэг нь манай гол давуу тал юм. 2013 онд бид дэлгүүрийн байр худалдан авч байгаа бөгөөд 2013 оны 06 сараас эхлэн дэлгүүрээ нээж харилцагч нартаа илүү олон нэр төрлийн , шинэ технологийн бараа бүтээгдэхүүнийг төрөлжүүлэн нийлүүлэхээр зорьж байна.
Хариулт үлдээнэ үү