BZP Digital&Inbound нь харилцагчиддаа шинэ мянганы маркетинг, борлуулалтын ур чадвар, нөү-хауг олж эзэмших, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд туслах зорилготой дижитал маркетингийн агентлаг юм. Бид дижитал маркетинг, үүнд: сошиал медиа, контент маркетинг, хайлтын системийн оновчлол, и-мэйл маркетинг, вэб дизайн, дахин чиглүүлэх маркетинг, онлайн сурталчилгаа, маркетингийн автоматжуулалт, харилцагчийн удирдлагын менежментийн систем нэвтрүүлэх зөвлөх үйлчилгээ, сургалтуудыг санал болгодог.Маркетинг, борлуулалтын автоматжуулалтын дэлхийд тэргүүлэх шийдэл болох ХабСпотын Монгол улс дахь анхны албан ёсны Silver ангиллын партнер.ХабСпот нь дижитал маркетингийн хамгийн орчин үеийн чиг хандлага болох инбаунд маркетингийн аргачлалыг анх бий болгосон, дэлхий даяар 17 мянга шахам бизнесийн хэрэглэгчтэй өндөр технологийн компани болно.Бидний үнэт зүйлс: Харилцагчдын маань амжилтын түүхээр бидний түүх бичигддэг. Агуу компанийг бүтээлч, хөдөлмөрч, хичээл зүтгэлтэй баг л бий болгодог .Өдөр бүр өөрчлөгдөж, хөгжиж буй эсэх л бидний өрсөлдөх чадварыг тодорхойлно. Бид багийн тоглолт, итгэлцэл, ёс зүй, эрх мэдлийн шилжүүлэлтийг зөв соёл гэж үздэг.Бид багийнхаа гишүүн бүрийг ухаалаг эрсдэл хүлээгч, зоригтой шийдвэр гаргагч, хурдтай гүйцэтгэгч, үнэт зүйлсээрээ үлгэрлэх манлайлагч байхыг хүсдэг.
Хариулт үлдээнэ үү