Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутагт Хөвсгөл нуурын баруун өмнөд эрэг дээр “Дээд модот булан” гэдэг байгалийн үзэсгэлэнтэй газар байрладаг. Улаанбаатар хотоос Мөрөн хүртэл 800 км (засмал зам), Мөрөн хотоос Хатгал тосгон хүртэл 98,8км, Хатгалаас манай бааз хүртэл 27 км зайтай. Манай компани Мөрөнгөөс-Хатгал, онгоцны буудлаас-жуулчны бааз хүртэл өөрийн болон захиалгат тээврийн хэрэгслээр үйлчилнэ. Онгоцны суудлын захиалга авч, угтаж үдэж мордуулна.Баазын хүчин чадалНэг ээлжиндээ 80-100 хүн хүлээн авна. Нэг давхартаа 40 , хоёр давхартаа VIP зэрэглэлийн 20 хүний суудалтай ресторантай. Боловсон бие засах газар, шүршүүр, саун, өвлийн улиралд жуулчид хүлээн авах дулаалгатай гэр, Жи-мобайл, Мобиком, Юнителийн утасны сүлжээ байнга барьдаг. Нуурын цэвэршүүлсэн цэнгэг ус, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах хөргөгч, хөлдөөгч зэрэг хүчин чадал бүхий тоног төхөөрөмжтэй.Амрагчдад өдөрт 3 удаа Европ, Ази, Монгол үндэсний халуун хоол зуушаар үйлчилнэ. Хоол хүнсэндээ орон нутагтаа өөрсдөө бэлтгэсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн нуурын төрөл бүрийн загас, ойн төрөл бүрийн жимс, мөөгөөр бэлтгэсэн хоол хүнс, сарлаг хайнагийн хөөрүүлсэн сүү, тараг, өрөм, цөцгий зэрэг цагаан идээ, мөн захиалгаар Монголын үндэсний уламжлалт хоол хорхог, боодог, шорлогоор үйлчилнэ.
Хариулт үлдээнэ үү